Сонин хачин
22
2016.10.12. 13:05 1 314 0

Ким Кардашьян дээрмийн хэргийг санаанаасаа зохиосон уу?

АНУ-ын телевизийн шоу хөтөлбөрийн  хөтлөгч, фото загвар өмсөгч Ким Кардашьян өнгөрсөн 7 хоногт Парист байх хугацаандаа дээрэмдүүлсэн хэрэг явдал гарсан билээ. Зарим мэдээллийн эх сурвалжууд Ким 10 сая гаруй ам долларын гоёл чимэглэл эд зүйлсээ алдсан гэсэн мэдээллийг өгсөн бол МедиаТалкаут сайт Ким дээрмийн хэргийн тухай мэдээллийг өөрөө санаачилж худал мэдүүлэг өгсөн гэсэн юм. Тэгвэл өөрийг нь хуурамч мэдээлэл өгсөн  хэмээн мэдээлсэн МедаиТалкАут сайтыг Ким Кардашьян Нью Иоркын тойргийн шүүхэд өгсөн байна. Уг сайтын  сэтгүүлчид  Ким Кардашьян дээрэмдүүлсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй, өөрийн даатгалын компаниас  мөнгө авах гэсэн сэдлээр хуурамч мэдүүлэг өгсөн гэсэн юм. Ким Кардашьяны өмгөөлөгч интернэт сайтын эзэн Фред Мвангогухунгыг хүнйи нэр төрд бүдүүлгээр халдаж, гутаан доромжилсон гэсэн үндэслэлээр нөхөн  олговор олгохыг шаардсан. Харин Медаиталкаут сайт  Кардашьянаас уучлалт гуйхгүй, нөхөн олговор олгохгүй, өөрөөр хэлбэл, тухайн сайтын бэлтгэсэн мэдээлэл нь баттай эх сурвалж, нотлох баримттай гэсэн тайлбарыг  өгч байгаа юм байна. 10-р сарын 3-ны шөнө Ким Кардашьяны байрлаж байсан зочид  буудалд нь цагдаагийн хувцастай  залуус орж,  галт зэвсгээр сүрдүүлэн үнэтэй эд зүйлсийг нь дээрэмдсэн юм. Өдгөө 35 настай бүсгүйн дээрэмдүүлсэн эд зүйлс нь 10 сая ам доллар буюу ганцхан бөгж нь л  гэхэд 4 сая ам долларын үнэтэй учраас ийм мөнгөн дүнгээр даатгуулсан гэсэн мэдээллийг CNN  суваг өгсөн юм. Францад байх хугацаандаа дээрэмдүүлсэн бүсгүй эх орондоо нэн даруй буцаж 20 гаруй бие хамгаалагч хөлсөлж байгаа гэсэн мэдээлэл ч бас байгаа юм.

0 сэтгэгдэл байна.