Сонин хачин
22
2016.10.17. 13:46 702 0

Ди Каприог НҮБ-ын элчээс эргүүлэн татахыг шаардлаа

Холливудын жүжигчин, Оскарын шагналт Леонардо Ди Каприог НҮБ-ын элч төлөөлөгчөөс эргүүлэн татах шаардлагыг Швейцарийн экологийн Bruno Manser  сан тавьж эхэлжээ. Энэ нь Мартин Скорсез найруулагчийн бүтээсэн Уолл Стритийн чоно кино бүтээлийн санхүүжилттэй холбоотой юм байна. Жүжигчин хийгээд киноны зохиогч, найруулагч нь Малайзын  улсын хөрөнгө оруулалтын 1MDB  сангийн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан эрхмээс санхүүжилт авсан нь тогтоогджээ. Малайзын 1MDB  сан саяхан ихээхэн хэмжээний авлигын хэрэгтэй холбогдсон юм. Эх орондоо авилгын хэрэгт холбогдсон этгээдээс санхүүжилт авсан учраас Леонардо Ди Каприо НҮБ-ын энхийн элч төлөөлөгч байх ёс зүйн эрх чадамжгүй гэж Швейцарийн сан үзжээ. "Хэрвээ Леонардо Ди Каприо Малайзын авилгын хэрэгтэй холбогдсон бол НҮБ-ын  уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх энхийн элч төлөөлөгчөөр ажиллах боломжгүй. Бид авлигыг чөдөрлөж чадаагүй байгаа нөхцөлд хүрээлэн буй орчныг бохирдолоос хамгаалж чадахгүй билээ” гэж экологийн сангийн мэдэгдэлд өгүүлэгджээ. Леонардо Ди Каприог өнгөрсөн жил НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх энхийн элч төлөөлөгчөөр сонгосон юм. Энд өгүүлэгдэж байгаа Уолл Стритийн чоно кино нь Оскарт 5 ангилалаар өрсөлдөж байсан, прокатаар  400 сая ам долларын ашиг орлоготой ажилласан  кино  юм.

0 сэтгэгдэл байна.