Сонин хачин
22
2016.11.22. 13:12 490 0

Бээжин утаа ихтэй машинуудад торгууль ноогдуулна

Манай урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотын захиргаа ирэх жилээс эхлэн агаарын бохирдол ихэссэн үед утаа их ялгаруулж байгаа автомашинуудад торгууль ноогдуулахаар болсноо мэдэгджээ. Өвлийн улиралд ихэсдэг утааг бууруулах хүрээнд Хятадын  засгийн газар хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлж байгаа.  Агаарын бохирдолын 70 хувийг нүүрс, 25 хувь нь автомашины  түлшний шаталтаас  шалтгаалдаг учраас утаа их ялгаруулж байгаа буюу утааны шүүлтүүргүй машиныг  замын хөдөлгөөнд оролцуулахгүй болж байна. Байгаль орчныг хамгаалах товчооноос мэдээлснээр шинэ журам зохицуулалтыг ирэх жилийн 2-р сарын 15-наас эхлэн хэрэгжүүлэх юм байна. Үүгээр Бээжин хот болон түүний ойр Хэбэй, Тианжинь муж хотуудад агаарын бохирдолыг хэмжээ ихэссэн, аюулын улбар шар дохиолол ассан үед 10 жил ашиглагдсан, утаа их ялгаруулж байгаа  тээврийн хэрэгслэлийг хөдөлгөөнд оролцуулахгүй болох юм. Хэрвээ энэ зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцсон 4 цаг тутамд 100 юаны торгууль ноогдуулах юм байна.

0 сэтгэгдэл байна.