Сонин хачин
22
2016.11.29. 13:42 809 0

Гарри хунтайж хуримын зараа удахгүй тараах бололтой

Ихбританийн хатан хаан 2-р Элизабетийн гэр  бүлд нэгэн шинэ гишүүн нэмэгдэх хандлагатай байна гэж Английн хэвлэлийнхэн мэдээлжээ. Саяхан Гарри хунтайж Антигуа Барбудад хийсэн айлчлалынхаа дараагаар олон нийтийн өмнө шинэхэн сүйт бүсгүйн хамт ил гарах болжээ. Албан ёсоор  сүйн тухай мэдээлэл цацагдаагүй боловч Гарри хунтайж Меган Марклд хуримын бал сараа   Антигуа Барбудын аралд өнгөрүүлэх тухай хүслээ тавьж, зөвшөөрөл авчээ. Хунтайжтай уулзалт хийснийхээ дараа тус улсын ерөнхий сайд Гастон Браун "Карибын тэнгисийн арал шиг хуримын бал сараа өнгөрүүлэх таатай газар  миний санаанд л лав байхгүй” гэж өгүүлсэн нь дээрх мэдээллийг баталж байгаа юм байна. Британийн хунтайж, Канадын жүжигчин бүсгүй болзоод хагас жилийн нүүр үзэж байгаа юм. Канад улсад Гарригийн хийсэн айлчлалын үеэр хосууд танилцаж болзож эхэлсэн тухай мэдээлэл тухайн үед дэлхий дахинаа  тархаж байлаа. Life and Style  сэтгүүл л гэхэд "Гарри аав болоход бэлэн болжээ” гэсэн мэдээллийг нийтэлж байсан юм. "Гарри өөрийн мөрөөдлийн бүсгүйгээ олсон. Түүний ээж гүнж Дианатай адилхан жинхэнэ ээж болж чадна гэдэгт тун итгэлтэй байна. Хосууд нэг охин, нэг хүүтэй болохыг мөрөөдөж байна” гэж хатан хааны гэр бүлийн нэгэн гишүүн өгүүлсэн байна.

0 сэтгэгдэл байна.