Сонин хачин
22
2016.12.19. 11:36 553 0

Казакстаны тээврийн сайд асан Монголд барьцаалагдсан тухайгаа өгүүлжээ

1991-1994 оны хооронд Казакстан улсын тээврийн тэргүүн сайдаар ажиллаж байсан Нигматжан Исингарин Монгол улсад барьцаалагдсан тухайгаа өгүүлжээ. "1993 онд Казакстан улсын ерөнхийлөгчийн Хятад, Монгол улсад хийсэн айлчлалын үеэр болсон хэрэг. Тухайн үед Монгол руу нисэхийн өмнөхөн нислэгийн багийнхэн агаарын тээврийн үйлчилгээ үзүүлснийхээ хөлсийг шаардсан юм” гэж тэрээр "Түүх ингэж бүтсэн” телевизийн төсөл нэвтрүүлгийн үеэр өгүүлжээ. "Ийм систем байдаг тухай хүн бүр тэр болгон мэддэггүй. Энэ үйлчилгээний бүх төлбөрийг төлж чадаагүй учраас Монголчууд: "Мөнгөө төлөх хүртэл танай сайд эндээ үлдэг. Мөнгөө төлөөд сайдаа аваарай” гэж билээ. Нурсултан Абишевич тэдэнтэй тохиролцоо хийснээр  намайг сулласан юм. Мэдэж бид дараагаар нь мөнгөө бүрэн ёсоор нь тоолж өгсөн л дөө. Олон улсын  өндөр түвшний айлчлалыг гүйцэтгэх нилээд бэрхшээлтэй гэдэг нь эндээс харагдана” гэж Исингарин өгүүлжээ. Түүний энэ яриаг тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев баталсан байна. "Тэр он жилүүдэд бид олон улсын нислэгт онгоцны зогсоолын төлбөрийг ч төлж дийлэхгүйд хүрч байсан. Богинохон хугацаанд ч гэсэн таныг барьцаанд оруулсандаа одоо уучлал хүсье” гэжээ. "Түүх ингэж бүтсэн” телевизийн нэвтрүүлгийн төсөл Казакстан улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойд зориулан хийгдэж байгаа тусгай төсөл юм байна.

0 сэтгэгдэл байна.