Сонин хачин
22
2017.01.3. 14:19 318 1

Эрдэмтэд: Эмэгтэйчүүдийн хувцасны хэмжээ 31 удаа өөрчлөгддөг

Статистик дундаж үзүүлэлтээр эмэгтэй хүний хувцасны хэмжээ амьдралынх нь туршид 31 удаа өөрчлөгддөг байна. Тухайлбал,  огцом жин нэмэх болон гэнэт турах зэргээс  хувцасны хэмжээ  өөрчлөгддөг гэж АНУ-ын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар батлагджээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хөл хүнд болох, хүнтэй гэрлэсний эхний  жилүүдэд хувцасны хэмжээ  нэмэгддэг бол гэр бүл салах эсвэл хайртай дотны хүнээ алдахад турж хувцасны хэмжээ нь багасдаг байна. Түүнчлэн зул сарын болон шинэ жилийн баярын үеэр эмэгтэй хүний биеийн жин өөрчлөгддөг байна. АНУ-ын эрдэмтэд зөвхөн эмэгтэйчүүдийн хувцасны хэмжээг өөрчлөгдөхийг судласнаас гадна эрэгтэйчүүдийн хувцасны хэмжээ өөрчлөгддөг эсэхийг давхар судалсан байна. Үүгээр статистик үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн хувцасны хэмжээ амьдралынх нь туршид 24  удаа өөрлөгддөг нь тогтоогджээ. Энэ нь ихэвчлэн ажилдаа сэтгэл хангалуун бус байдлаас улбаалдаг байна. Мөн судлаачдын хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 60 хувь, эрэгтэйчүүдийн 45 хувь нь өөрийн өмсч байгаа хувцасны хэмжээнд сэтгэл дундуур байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 75 хувь, эрэгтэйчүүдийн 61 хувь нь багадсан эсвэл томдсон хувцасаа хаяж чадалгүй хэзээ нэгэн цагт өмсөнө гэдэгтээ найдан хадгалдаг гэсэн  судалгаа гарсан байна.

1 сэтгэгдэл байна.

babu
2017.02.26 01:48
ahahaha