Сонин хачин
22
2017.01.4. 12:18 449 0

Инфинити, Кашкай 2 төрлийн машиныг худалдан борлуулахыг хоригложээ

Өмнөд Солонгосын байгаль орчны яам Ниссан Мотор компанийн 2 төрлийн автомашиныг худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь автомашины хорт утаа ялгаруулалтын өгөгдөл мэдээллийг хуурамчаар гаргасантай холбоотой юм байна. Даваа гаригт тус улсын байгаль орчны яам Ниссан Моторсын Инфинити Кью50 /Infinity Q50/, Кашкай/ Qashqai/ загварын автомашиныг борлуулах гэрчилгээг цуцалж, Ниссан Моторс компанид 2,65 сая ам долларын торгууль ноогдуулжээ. Мөн прокурорын газарт нэхэмжлэл гаргасан байна. Ниссан Корей хорт хий ялгаруулалтын мэдээллийг хуурамчаар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, яамны шийдвэрийг хүндэтгэж байгаагаа мэдээлэхийн хамтаар хэрвээ шаардлагатай гэж үзвэл прокурорын байгууллагатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн жилийн 5-р сард байгаль орчны яам агаарын бохирдолын эсрэг тухай хуулийг зөрчсөн гэсэн шалтгаанаар Кашкай машины худалдааг зогсоох, зах зээлээс эргүүлэн татахыг шаардаж байсан юм.

0 сэтгэгдэл байна.