Сонин хачин
22
2017.02.21. 14:27 278 0

Саппоро хотод Олимпийн музей нээгдлээ

Даваа гаригт Японы Саппоро хотноо Саппоро Олимпийн музей нээгдлээ. Олон улсын Олимпийн Хорооноос байгуулж байгаа энэ музейн нээлтийн ёслолд Азийн Олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч эрхэмсэг Шейх Ахмад Ал Фахад Ал Сабах, Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Олон улсын Олимпийн хорооны гишүүн Цунеказу Такеда, Саппоро хотын захирагч, 8 дахь удаагийн Азийн Өвлийн наадмын зохион байгуулах хорооны тэргүүн  Кацухиро Акимото   тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцжээ. Саппоро хотод 1972 онд болсон Өвлийн олимпийн наадмын дурсгалын зүйлс, тоног төхөөрөмж гэрэл зургуудаас бүрдсэн энэ музей Саппоро  хотын Окураяама цанын харайлтын цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдсан байна. Азийн Өвлийн 8 дахь удаагийн наадам зохион байгуулагдаж байгаа уг хот  өмнө нь 1986, 1990 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулж байсан өвлийн спортын түүхээр нэн баялаг хотын нэг юм.


0 сэтгэгдэл байна.