Сонин хачин
22
2017.09.6. 12:36 293 0

Кэмбрижийн гүнгийнх бүл нэмнэ

Британийн хатан хааны ач хүү, Кэмбрижийн гүнгийнх бүл нэмэхээр болсон тухай Кенсингтоны ордоноос албан ёсоор мэдээлжээ. Гүнгийн ахайтан Кейт өглөөний эмгэг буюу жирэмсний хордлоготой байгаа учраас Лондон хотын хүүхдийн төвийнхөнтэй хийх уулзалтаа хойшлуулсан гэнэ. Ханхүү Жорж, Чарлотте гүнж нарыг тээж байхдаа ахайтан  Кейт жирэмсний хордлого ихтэй байсан. Гуравдахь жирэмслэлт нь түүний  болон ургийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруyлж мэдэхээр байгаа гэж Кенсингтоны ордоноос мэдээлсэн байна. Өглөөний эмгэг гэж Британичуудын өгүүлж байгаа жирэмсний хордлогын үед  хоол идэж чадахгүй  огиулдаг. Энэ үед жирэмсэн эх хоол хүнсээс  шим тэжээл авч чадахгүй, улмаар ургийн жин багасах, дутуу төрөх эрсдэл нэмэгддэг гэж Кенсингтоны ордоны эмч нар тайлбарласан байна.

0 сэтгэгдэл байна.