Сонин хачин
22
2017.09.6. 13:04 168 0

Японы гүнж 5-р сард сүй тавина

Хаан эцгийнхээ зөвшөөрлийг авсныхаа  дараа Японы гүнж Мако энгийн иргэнтэй гэр бүл болж, гүнжийн хэргэмээсээ татгалзлаа. Японы  хуулиар эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн энгийн иргэнтэй гэр бүл болсон нөхцөлд хэргэмээсээ татгалздаг. Өнгөрсөн ням гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Мако  Кей Комурогийн нар шиг инээмсэглэлд татагдсан гэдгээ өгүүлжээ. "Бага байхдаа л би гэрлэсэн даруйдаа гүнжийн хэргэмээсээ татгалзана  гэж боддог байсан. Эзэн хааны гэр бүлийн гишүүний хувьд би үүргээ биелүүлж, гэр бүлийнхэндээ тусалж дэмжиж ирсэн. Би одоо өөрөө өөрийнхөө амьдралд баясч догдолж байна” гэж тэрээр өгүүлжээ. Японы эзэн хааны агентлаг ням гаригт энэ тухай албан ёсны мэдээллийг нийтэд хүргэсэн юм. Тус улсын хэвлэлийнхэн хосууд ирэх 5-р сард сүйгээ тавихаар төлөвлөсөн тухай мөн дамжуулж байна. Эзэн хаан Акихитогийн зээ охин, Акишино гүнжийн охин Мако одоогоос 5 жилийн өмнө Токио хотод зохион байгуулагдсан хилийн чинадад сурах хөтөлбөрийн танилцуулгын үеэр хуулийн чиглэлээр суралцагч Кей Комуратай танилцсан түүхтэй юм байна.

0 сэтгэгдэл байна.