Сонин хачин
22
2017.12.15. 17:01 220 0

Мөсөн хотхон маргааш нээлтээ хийнэ

"Нийслэлийн засаг даргын тамгын газар"-ын санхүүжилтээр Сэлбэ гол дээр баригдаж буй "Мөсөн хотхон" маргааш нээлтээ хийнэ. "Чингис" зочид буудлын баруун талын Сэлбэ гол дээр энэ сарын 2-ны өдөр бүтээн байгуулалтын ажил нь эхэлжээ. Тус  байгууламж нь том хүн болон хүүхдийн мөсөн гулгуурын талбай, өвлийн олимпийн дүр зургийг харуулсан 20 мөсөн баримал, олон улсын тэмцээнүүдээс шагналт байр эзэлсэн 8 бүтээл гэх зэрэг мөсөн сийлбэр бүхий бүтээлүүдээс бүтэж байна. "Энэ мөсөн хотхонд хүүхэд залуучууд тоглож, чөлөөт цагаа өнгөрүүлж болохуйц, үзэж харах зүйлс ихтэйгээрээ онцлогтой. Өвлийн олимпийг харуулсан бүтээлүүд нь Монголынхоо ард иргэдэд өвлийн олимпод ямар ямар төрөл байдаг талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох зорилготой" хэмээн сийлбэрч,зураач СТА Ц. Батмөнх ярьлаа. Уг байгууламжид Таван толгойн карьерийн нуураас авчирсан 600 тонн мөс орж байна. С. Энхцэцэг

Мөсөн хотхон маргааш нээлтээ хийнэ

0 сэтгэгдэл байна.