Сонин хачин
22
2017.12.20. 17:11 66 0

Панда баавгайн ялгадасаар сальфетка хийнэ

Жуулчдын анхаарлыг татдаг, дипломат харилцааны зөөлөн төлөөлөгч гэдгээрээ алдартай Панда баавгайн ялгадасаар  ариун цэврийн сальфетка хийх гэрээг Хятадын нэгэн компани байгуулжээ. Тус улсын Сычуан  мужийн  үндэсний панда баавгай хамгаалах  төв ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээгээ байгуулсан тухай ВВС агентлаг уламжиллаа. Боловсруулагдаагүй судал  ширхэг ихтэй хулс модны хог хаягдал буюу Панда баавгайн ялгадас нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний төрөлд багтах юм байна. Нас биенд хүрсэн нэг панда баавгай өдөртөө 10 кг ялгадас гадагшлуулдаг. 5 панда л гэхэд нэг өдөрт 50 кг хугарч няцлагдаагүй буюу боловсруулагдаагүй хулс мод бүхий "Ногоон бөмбөг”-ийг "үйлдвэрлэнэ” гэсэн мэдээллийг өгчээ. Даваа гаригт байгуулагдсан гурван талт гэрээгээр Чинфей Фенгшенг цаасны компани долоо хоног тутамд баавгайн ялгадасыг цуглуулахаар болжээ. Улмаар 60 шат дамжлага бүхий цэвэршүүлэх, ариутгах, боловсруулах  зэрэг үйлдвэрлэлийн үе шатуудыг дамжиж эцсийн бүтээгдэхүүн болгох юм. Байгаль орчноос гаралтай, байгаль орчинд ч ээлтэй панда баавгайн ялгадасаар хийсэн сальфетка, ариун цэврийн цаасны боодлыг нь 43 юаниар худалдан борлуулахаар болсон гэсэн мэдээллийг Чинфей Фенгшенг компанийн захирал Янг өгчээ.   Өмнө нь панда баавгайн ялгадасыг бордоо болгон ашиглаж байсан юм байна.

0 сэтгэгдэл байна.