Сонин хачин
22
2020.05.27. 16:31 141 0

Богд ууланд хоёр согоо нутагшуулав

Хустайн байгалийн цогцолборт газраас Богд хаан уулын дархан цаазат газарт 10 халиун бугыг нутагшуулаад байгаа. Тэгвэл саяхан 2 согоог нэмж нутагшууллаа. Ингэснээр Богд уул нийт 100 бугатай болжээ.

Цаашид нэмж 12 бугыг нутагшуулж цус сэлбэхээр ажиллаж байгаа талаар Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэж байна. Тодруулбал, одоо Богд ууланд бугыг сэлгэн нутагшуулж буй ажлын үр дүнг харгалзан цаашид Улсын тусгай хамгаалалтын бусад газарт, зөвхөн төвийн гэлтгүй баруун, зүүн болон хойд бүсийн нутагт буга сэлгэн нутагшуулах аж. Энэ үүднээс одоо Богд ууланд сэлгэн нутагшсан бугууд дээр мэргэжилтэн судлаачид ажиглалт судалгаа хийж байна.

Богд ууланд бугыг сэлгэн нутагшуулахад 30 гаруй хүнтэй баг ажиллажээ. Манай орны буга согоо нь ойролцоогоор 300-350 кг жинтэй байдаг. Тээвэрлэлтийн үед аюулгүй байдлыг хангаж хамгаалах үүднээс буганд булчин сулруулах болон тайвшруулах эмчилгээг хийдэг байна.

0 сэтгэгдэл байна.