Сонин хачин
22
2020.06.4. 09:14 527 0

Поп дива Сэрчмаагийн тоглолт үзэгчдийн хүндэтгэлийг хүлээв

Поп дива, дуучин Сэрчмаа энэ сарын 02-ны өдөр 21 цагаас "Боловсрол” суваг телевизээр #Баярлалаа2020 нэртэй өөрийн тоглолтоо үзэгч олонд зориулан шууд хүргэсэн билээ.

Тэрбээр энэхүү тоглолтоо коронавирусын халдвар тархсан, онцгой байдал зарласан энэ үед хүн ардынхаа төлөө чин сэтгэлээ гарган зүтгэж байгаа онцгой байдлын комисс, эмнэлэг, цагдаагийн албан хаагч нарт  зориулан талархаж буйгаа илэрхийлэхээр зохион байгуулж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тоглолт амьд хөгжимтэй шууд цацагдаж, өөр олон олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөсөн нь түүний фенүүдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бололтой. Учир нь олон нийтийн цахим сүлжээгээр түүний тоглолтыг талархан хүлээж авч буйгаа үзэгчид илэрхийлсээр байгаа юм.

0 сэтгэгдэл байна.