Сонин хачин
22
2020.09.25. 12:34 1 238 0

Дуучин С.Жавхлан тоглолтоо цуцаллаа

 

Улсын их хурлын гишүүн асан, дуучин С.Жавхлан энэ амралтын өдөр буюу 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Монголоороо байгаасай" бие даасан  тоглолтоо хийх болсноо хоёр өдрийн өмнө зарласан.

Тэгвэл тус тоглолтоо  цуцалсан талаараа цахим хуудснаа мэдэгджээ. Тэрбээр, "Ойрын өдрүүдэд хүйтэрнэ гэсэн мэргэжлийн байгуулагаас анхааруулга ирлээ. Маш олон настан буурай нар ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол "хараа мууджээ" "хөл мууджээ" "хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ" гэсэн маш олон хүндэтгэх шалтгаануудыг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна. Та нар минь сэтгэгдэлээ үлдээгээрэй" хэмээсэн байна. 

 

0 сэтгэгдэл байна.