Сонин хачин
22
2020.10.2. 12:36 602 0

Төгсгөл ба эхлэл буюу “Single Ladies-4” кино нээлтээ хийлээ

 
 
"U film”-ийн бүтээл романтик инээдмийн "Single ladies” буюу "Ганц бие бүсгүйчүүд” цуврал уран сайхны киноны дөрөвдүгээр анги өчигдөр /2020.10.01/ нээлтээ хийлээ. 20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нөхөрт гарах чин хүсэл болон нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан дээрх киноны үйл явдал XIII зуунд өрнөх юм байна.
"Single ladies-4” нь нэрнийхээ утгыг харуулах боловч цоо шинэ хэв маягийн кино болсныг уран бүтээлчдийн зүгээс онцлон хэлсэн юм. Тухайлбла, кино хийц, найруулга, дуу дүрс маш өндөр түвшинд хийхийг зорьсон аж. Хэсэг эмэгтэйчүүд биш өргөн цар хүрээг хамруулж ажилласан нь нээлтийн үйл ажиллагааны үеэр уран бүтээлчдийг танилцуулсан хэсгээс харж болно. "Эхлэл ба төгсгөл” гэж нэрлэсэн тус уран бүтээлийн нэрний утга учрыг киног үзэж байж л мэдэх боломжтой аж.
 

0 сэтгэгдэл байна.