Сонин хачин
22
2020.10.9. 11:12 377 0

Мисс А.Баярцэцэг Их Британы мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ

"Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргасан мисс А.Баярцэцэг Их Британы мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ. Тэрбээр загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Мисс бүсгүй монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэдэх биз. Мисс бүсгүй маркетингийн менежер мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй ажээ.
Тэрбээр багынхаа мөрөөдлөө биелүүлж, Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох "Royal Central School of Speech & Drama”-д анхны Монгол оюутан болж, суралцаж байгаа юм. Түүний хувьд 2014 онд АНУ-ын "Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсролтой бүсгүй юм. 

0 сэтгэгдэл байна.