Сонин хачин
22
2020.10.18. 10:03 381 0

С.Жавхлан гавьяатын тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно

 

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчинСамандын Жавхлангийн "Монголоороо байгаасай” тоглолт уржигдар (2020.10.16) "Монгол бөхийн өргөө"-нд болж, хит дуунуудаараа үзэгч олонтойгоо мэндчиллээ. Тэрбээр, Увсад бие дааж өрсөлдсөнийхөө дараагаар Ардчилсан намыг ялахад нөлөөлсөн шүлгээ тоглолтынхоо үеэр уншиж сонирхуулсан нь олон үзэгчдэд таалагджээ.

Хоёр өдөр товлогдсон түүний тоглолт дахин нэг өдөр үргэлжлэхээр болж, аравдугаар сарын 21-ний 17:30 цагт "Монгол бөхийн өргөө"-нд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тоглолт үзэхийг хүсэж буй олон мянган үзэгчдээссанал ирсээр байгаа тул цаашид дахин өдөр товлож магадгүй талаар зохион байгуулагчид мөн мэдэгдсэн байна.

 

0 сэтгэгдэл байна.