Сонин хачин
22
2016.01.19. 14:57 914 0

Гарри хунтайж ханиа олсон уу?

Энэ удаад Ихбританийн хатан хааны ач хүү Грекийн гүнж Мария Олимпиатай учир ургуулсан гэнэ. Грекийн хаан ширээ залгамжлагч Мари Шанталь, хунтайж Павль нарын охин 19 настай Олимпиатай Гарри хунтайж Швейцарийн уулын цанын амралтын газар хамтдаа амрах төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. "Гарри Мария Олимпиад толгойгоо мэдүүлж, ухаангүй дурлажээ. Тэд  хэд хэдэн удаа болзсон. Улаан өндөгний баярын өмнө тэд  Швейцарь луу нисч, цагийг хамтдаа өнгөрөөхөөр төлөвлөөд байна. Гарри хунтайжийн ах Уильям болон Кейт хатагтай Гарригийн сонголтыг дэмжин сайшааж, Мария Олимпиаг хамгийн шилдэг сонголт гэж үзэж байна” гэж New Idea  сэтгүүлд өгүүлжээ. Мария Олимпия гүнж загвар өмсөгчийн чиглэлээр өөрийн  ур чадвараа сорьж байгаа нэгэн  гэнэ. Хэд хэдэн сэтгүүлийн нүүр хуудсыг чимэглэсэн түүнийг үеэл гүнж Бестрис нь Гарри хунтайжтай танилцуулсан гэнэ.  Энэ мэдээлэл цацагдахаас өмнө 19 настай нэгэн бүсгүй Гарригаас хөл хүнд болсон гэсэн дуулиант мэдээлэл цацагдаж, Гарри хунтайж хууль бус хүүхэд хүлээж байгаа юу гэсэн шуугиан Ихбритани даяар тархаад байсан юм. Гарри хунтайж нэр нь үл мэдэгдэх бүсгүйтэй нэгэн шөнийн үдэшлэгийн үеэр танилцсан, түүнээс хойш тэдний харилцаа нэг их удаагүй гэсэн мэдээллийг Ихбританийн зарим хэвлэлийнхэн өгч байсан юм. Букенгемийн ордныхон Гарри хунтайжийн 19 настай залуу бүсгүйг жирэмсэн болгосон гэх таагүй мэдээллээс зайлсхийхийн тулд Мария Олимпия гүнжтэй ойртуулан нөхөрлүүлэх гэсэн оролдлого хийж байгаа  хэмээн хардах  нэгэн ч байгаа гэнэ.

0 сэтгэгдэл байна.