Сонин хачин
22
2016.01.21. 13:03 891 0

Хамгийн тачаангуй эмч өөрийгөө дуудлага худалдаанд оруулна гэв

Өдгөө 26 настай эмч залуу өөрийгөө дуудлага худалдаанд  оруулж, олсон орлогоо сайн үйлст зориулахаар төлөвлөсөн гэнэ. Америкийн портал Coffee Meets Bagel танилцах  сайтаар дамжуулан өөртэйгөө танилцаж, болзоонд явах хүсэлтэй эмэгтэйг олох юм байна. Limitless Tomorrow  сайн үйлсийн аянд дуудлага худалдаагаар олсон орлогоо  хандивлаж,  их дээд сургуулийн оюутнууд, сурагчдад санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон нь энэ юм байна. "Нийгмийн сүлжээ сайтыг ашиглан сайн үйлсийн аянд олон тооны иргэдийг татан оролцуулах, анхаарлыг татах үүнээс өөр дорвитой арга би бодож олж чадсангүй” хэмээн тэрээр өгүллсэн байна. Хамгийн тачаангуй эмчтэй болзохыг хүсэгчид  Coffee Meets Bagel  сайтад бүртгүүлэн  дуудлага худалдаанд оролцох дүрэмтэй юм байна. Одоогийн байдлаар 40 мянган ам долларын хандив цуглуулаад байгаа гэнэ. Дүрмийн дагуу оролцогчид буюу түүнтэй болзохыг хүсэгчид 10 ам доллараар бүртгүүлж, эхний 100 хүнээс сонголт хийх  юм байна. Энэ сарын 27-ны өдөр өндөрлөх энэ дуудлага  худалдаанд ялсан бүсгүй Нью Иорк хотноо хамгийн тачаангуй эмчтэй оройн зоог барих юм байна. Михайл Варшавски ОХУ-д төрсөн боловч 6 настай байхдаа гэр бүлийхнийхээ хамтаар АНУ-д гарсан юм байна.
Хамгийн тачаангуй эмч өөрийгөө дуудлага худалдаанд оруулна гэв

0 сэтгэгдэл байна.