Сонин хачин
22
2015.12.26. 23:26 628 0

Путин паркинсон туссан уу эсвэл?

Тухайн үед түүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн эсвэл нууц хатагтай  Кабаева амаржсан гэсэн олон таамаглал гарч байсан юм. Тэгвэл барууны хэд хэдэн улсын мэргэжилтнүүд  хамтран Путины алхаа гишгээнд ямар нэгэн өвчний ул мөр байгаа эсэхийг тодруулах судалгаа хийсэн гэнэ. Тэд энэ судалгаандаа Владимир Путины видео бичлэгүүдийг ашиглаж, Барууны зэрлэг ковбойн алхаа нь  ой санамжаа алдаж, хөдөлгөөн хязгаарлагддаг паркинсон өвчний эхэн үеийн шинж тэмдэг байж мэдэх юм гэсэн дүгнэлтийг гаргажээ. Путин алхаж байхдаа баруун гараа хөдөлгөдөггүй нь ийм дүгнэлт хийхэд хүргэсэн байна.  Гэхдээ мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт нь эцсийнх биш төдийгүй 2 талтай байгааг мөн мэдээлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл паркинсон өвчний эхэн үеийн шинж тэмдэг биш бол түүний бага залуудаа Оросын тагнуулын албанд алба хааж, сургалтанд хамрагдаж байсантай нь холбоотой ч байж мэдэхээр байгаа юм байна. Нидерландын Неймеген хотод орших Паркинсон өвчний судлалын төвийн Бас Блүус ахлагчтай  мэргэжилтнүүд хөдөлгөөний төхөөрөмжийг ашиглан хийсэн судалгаагаар тагнуулын тусгай ажилтнууд үүрэг гүйцэтгэхдээ  өгөгдсөн даалгаварыг биелүүлэх биеийн бэлэн байдалд байнга шилждэг нь түүний одоогийн алхаа гишгээний хэв маягт шингэсэн байж болох юм гэсэн дүгнэлт хийгээд байна. "Тусгай ажилтнууд  үүрэг гүйцэтгэхдээ баруун гартаа буугаа барьдаг, мөн дайсантайгаа тулгарсан үед хурдан хөдөлгөөн хийж, биеэ хамгаалахын тулд баруун гараа цээжиндээ авдаг” гэсэн тайлалыг  Нидерландын мэргэжилтнүүд хийсэн байна. Энэ тайлалыг  хүлээн авсан олон улсын хамтарсан мэргэжилтнүүд Оросын бусад улс төрчдийн алхаа гишгээнд судалгаа харьцуулалт хийсэн байна. Ингэснээр Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Иванов, батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюков нар ч  Путинтай адилавтар алхаатай болох нь тогтоогджээ. "Хэрвээ тэдний алхаа гишгээ хөдөлгөөнийг нь дүгнэж, паркинсон өвчтэй гэвэл Кремль өвчний үүр уурхай болох нь гарцаагүй. Гэхдээ бидний хийсэн судалгаагаар Оросын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын өмнө нь хийж байсан ажил мэргэжил тэдний одоогийн үйл хөдөлгөөнд шууд ажиглагдаж, хэвшмэл хөдөлгөөн болсон гэдгийг баталж байгаа юм” гэж Бас Блум өгүүлжээ.  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Иванов л гэхэд Путины нэг адил тагнуулын тусгай албанд алба хааж байсан бол батлан хамгаалахын сайд асан Сердюков нь бэлтгэл офицер.  Харин ерөнхий сайд  Медведевийн   хувьд 2007 онд сэтгүүлчид түүнийг "босс”-той адилхан алхаж гишгэхийг эрмэлзэж байгааг нь тогтоосон байдаг юм. Үнэхээр ч тэрээр  Путины алхааг дуурайгаад зогсохгүй, дуу хоолойныхоо өнгө, гадаад хэв маягаа хүртэл адилхан болгож яваа нэгэн.

0 сэтгэгдэл байна.