Сонин хачин
22
2016.02.3. 15:18 794 0

Хуримаасаа татгалзсан сүйт бүсгүйд торгууль ноогдуулжээ

Хурим болохоос 14 хоногийн өмнө бодол санаагаа өөрчилсөн сүйт бүсгүйд 60,000 шекель буюу 15,000 ам долларын мөнгөн торгууль ноогдуулах шийдвэрийг хотын шүүхээс гаргасан байна. 19 настай бүсгүйг гэр бүлийн гэрээг зөрчсөнд тооцож сүйт хархүүд учруулсан  эд материалын болон сэтгэл санааны хохиролыг барагдуулах үүргийг  хүлээлгэжээ. Мөн шүүх хурлын зардал болох 15,000 шекель буюу 3,800 ам долларыг сүйт бүсгүйгээр төлүүлэхээр болсон гэнэ. Шүүх  хурлын явцад бүсгүй нөхрийн талаас биеийн хүчирхийлэл үзүүлсэн гэсэн үндэслэлээр хуримлахаас татгалзсан гэдгээ өчсөн боловч эд мөрийн баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар шүүх түүний үндэслэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Ортодокс еврей бүлгэмд харъяалагддаг хосууд хувь  төөрөгийн мэргээр дамжуулан танилцаж, хэдэн сарын дараа хуримаа хийхээр болсон юм байна. Тэд хуримын танхимд захиалгаа өгч, унтлагын өрөө, гал тогооны тавилга, цахилгаан бараа худалдан авч, урилгаа хэвлүүлсэн учир  гаргасан бүх зардлыг ийнхүү сүйт бүсгүй төлж барагдуулахаар болсон гэнэ.

0 сэтгэгдэл байна.