Сонин хачин
22
2016.02.20. 19:42 873 1

Ким Кардашьян гэр бүлээ цуцлуулна

Тэгвэл  реп дуучны гэргий, телевизийн од Ким Кардашьян гэр бүл цуцлуулах өргөдлөө өгөхөөр болсноо мэдээлсэн байна. Түүний өгүүлснээр сүүлийн үед нөхөр нь өөрөө өөрийгөө захирч чадахгүй болоод байгаа гэнэ. Уур хилэнгээ барьж чадахаа больсон тэрээр бүх сөрөг энергиэ тойрон хүрээлэгчид, хөгжимчид, хуучин амрагууд, тэр дундаа эхнэртээ хүртэл цацаж, уурсдаг болсон учир Ким Кардашьян түүний энэ байдлаас залхаж эхэлснээ өгүүлжээ. Тэдний  гэр бүлийн ойр нөхөд нь гэр бүлийн ноцтой хэрүүл маргааныг Канье Уэст өөрөө эхэлдэг гэдгийг ч баталж байгаа юм байна.   "Огцом, дүрсхийсэн зантай тэрээр өмнө нь сэтгэл зүйн эмчилгээнд  хэд хэдэн удаа хамрагдаж байсан, эмчилгээ ч тусыг өгсөн. Гэхдээ Уэст тодорхойгүй шалтгааны улмаас эмчилгээндээ явахаас татгалзсан. Сэтгэл зүйн асуудлаа зохицуулж сурахад нь би туслахыг хичээсэн боловч түүнийг засарна гэдэгт итгэл алдарч байна. Тэр яг л удаан задрах тэсрэх бөмбөгтэй адилхан болчихоод байна. Чухам хэдийд тэсэрч дэлбэрэхийг би хэлж мэдэхгүй байна” гэж Ким өгүүлжээ.

1 сэтгэгдэл байна.

maagii
2016.02.22 18:27
uurnaas ch boloogio baihaa mungund durtai huuhnii zardliig diilj cahdahaa bolison bolohoor ter biz hahaha