Сонин хачин
22
2016.04.21. 18:16 231 0

Facebook компани өөрийн хэрэглэгчиддээ урамшуулал олгодог болно

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, өргөн хүрээг хамарсан нийгмийн сүлжээ  Фейсбүүкийн тэргүүн Марк Цукерберг өөрийн хэрэглэгчиддээ  эд материалын дэмжлэг үзүүлдэг болохоор болжээ.Ойрын хугацаанд хэрэглэгчид ямар нэгэн мэдээ мэдээлэл нийтэлснийхээ төлөөд төлбөр авдаг болох системийг нэвтрүүлэхээр болсон гэсэн мэдээллийг интернэт хөгжлийн тэргүүний туслах Герман Клименко өгчээ. АНУ-ын The Verge  хэвлэлийн мэдээллээс харахад нийгмийн сүлжээ Фейсбүүкийн удирдлагууд дэлхий нийтийн сүлжээг хэрэглэгчид ашиглан өөрийн бүтээл туурвилаараа мөнгөн хөрөнгө босгох боломжийг олгох санаачлага гаргаж байгаа нь энэ юм байна. Фейсбүүкээс бүртгэлтэй хэрэглэгчдээсээ судалгаа авч, ямар  хэлбэрээр төлбөр тооцоо хүлээн авах сонирхолтойг нь тогтоосны дараа мэдээлэлд нь мөнгөн урамшуулал олгох юм байна. Бүртгэгдсэн хэрэглэгчид "үйл ажиллагаанд уриалан дуудах” гэсэн товчийг дарж идэвхжүүлснээр уншигчдаас хандалт авч, тэр хэмжээгээрээ мөнгөн урамшуулал хүртэх боломжтой байх юм. Гэхдээ энэ мөнгөн урамшуулалын тухай  төлөвлөгөө нилээд маргаан мэтгэлцээн дэгдээж байна. Олон тооны хэрэглэгчдээс хандалт авахын тулд зарим хүмүүс баримт нотолгоогүй мэдээлэл нийтэлж, улмаар нийгмийн тогтвортой байдалд ч сөргөөр  нөлөөлж мэдэх  юм гэсэн санал сэтгэгдлүүд хөвөрч эхэлжээ. Фейсбүүкт холбогдож мэдээлэл солилцдог хэрэглэгчдийн тоо ганцхан сард л гэхэд 1,5 тэрбумаас давдаг гэсэн статистик судалгаа байдаг байна. Энэ нь манай гаригийн 5 хүн тутмын 4 нь нийгмийн энэ сүлжээг ашигладаг гэсэн үг болж байгаа юм.  Энэ сүлжээний цэвэр ашиг 2015 он гэхэд 25 хувиар өсч, 3,68 тэрбум ам доллар хүрсэн бол орлого нь 17,93  тэрбум ам долларт хүрчээ.

0 сэтгэгдэл байна.