Зөвлөгөө
22
2016.06.28. 16:19 4 827 5

Усанд унагаасан гар утсыг хэрхэн “аврах”вэ?

Өдөр бүр хамгийн ойрын хэрэглээ болсон гар утсаа усанд унагаах, цай эсвэл кофегоо дээр нь асгаж, дахиад хэрэглэх аргагүй болдог. Хүний амьдралын тоон хэрэглээ гэж хэлж болох гар утсан дээр хүмүүсийн утасны дугаараас эхлээд дуртай зураг, мэдээлэл, банкны карт, цахим банк гээд бүх хэрэгтэй мэдээллүүд агуулагдаж байдаг. Ганцхан секундын дотор тэр бүх мэдээллээ алдана гэдэг зарим тохиолдолд ертөнцөөс түр тасарсан мэт санагддаг. Тэгвэл гар утсаа усанд унагаасан, норгосон үед ямар үйлдэл хийж, гар утсаа аварч болох талаар цөөн хэдэн аргын талаар таньд зөвлөе
Батарейг салгах. Гар утсаа усанд унагаасан тохиолдолд хамгийн түрүүнд батарейг нь салгаарай. Батарей усанд норсон бол богино холбоо үүсч гар утас дахиад хэвийн горимоор ажиллах боломжгүй болдог. Ухаалаг гар утас олон жижиг хэсгээс бүрддэг. Тэр болгоныг  салгаж авах хэрэгтэй. Андройд гар утсыг ингэж салгах амархан, харин iPhone-ыг заавал унтраах хэрэгтэй
Будаа. Хамгийн найдвартай, түгээмэл хэрэглэгддэг арга бол гар утсаа будаанд хийх байдаг. Будаа чийгийг өөртөө сайтар шингээж чаддаг. Ингэхдээ  гар утсаа хийсэн будаагаа аль болох нарны гэрлийн шууд тусгалд тавиарай
Сэнс. Энгийн сэнсээр гар утсан дотор байгаа усыг хатааж болдог. Гэхдээ  хурдан хугацаанд хатаах чухал биш учраас сэнсийг энгийн горимоор ажиллуулах хэрэгтэй. Мөн сэнсээ хүйтнээр үлээлгэж болдоггүй. Ингэсэн нөхцөлд хзйтэн усны дусал хатахын оронд гар утасны өөр бусад  өөрөөр хэлбэл нэн чухал үйлдлийн хэсэгт очих магадлал нилээд өндөр гэдгийг анхаараарай.
Цахиурын гель. Хэрвээ гэрээсээ хол, эсвэл гэрт тань будаа дуусчихсан бол бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг цахиурын гелийг ашиглаж усанд унагасан утсаа аварч болно.  Хэд хэдэн уут ийм гелин дунд утсаа хийгээд нарны гэрлийн шууд тусгалд хэдэн минут тавих хэрэгтэй
Гэрэл. Өвлийн улиралд нарны гэрлийн тусгалын хүч муудсан үед энгийн өрөөний гэрэл усанд унагасан утсыг хатаахад тусалдаг. Ингэхдээ гар утсаа ус уух  сальфеткан цаас эсвэл алчуурт боогоод гэрлээ асааж нэг хонуулах хэрэгтэй. Сальфетка, алчуураа ойр ойрхон солихоо мартаж болохгүй 

5 сэтгэгдэл байна.

Amka
2017.09.11 22:41
unen ym uu
Zochin
2020.02.08 21:03
Утас маань доод хэсгээрээ норсон , цэнэглэх гэхээр түгшүүртэй чимээ гарч нэг бичиг гарж байсан, би айгаад унтраасан чинь цэнхэр дэлгэцтэй болоод дээр нь download ges3n bichig,bas zuun deed buland ni baahaan jijig bichig garch ireed utasnii yamarch tovch ajillahgui noloolohgui bn odoo yaah ve s7 edge
Sukhbaatar
2021.02.08 18:48
Utasaa unsand unagaatsan yag yahuu delgets in sonin bolood bna
Tanihq
2021.04.08 09:18
Utasaa snandq usnd ungtsn cn camera ni haw hr blod zurg awj blq bnaa LG
gg
2022.01.18 15:29
utas ajilahgiu bol haana ynzluulah ve