Зөвлөгөө
22
2016.10.4. 13:03 468 0

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү цагаар унтах хэрэгтэй гэнэ

Британийн эрдэмтэд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү цагаар унтаж амрах хэрэгтэйг зөвлөсөн байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний тархины бөмбөлөгүүд өөр өөр үйлдэл  үзүүлдэгтэй холбоотой гэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд унтаж амрах хугацаа нь 20 минутаас 1 цагийн ялгаатай байдаг.   Шинжлэх ухааны судалгаагаар эмэгтэй хүний төв мэдрэлийн систем нь жижигхэн асуудалд ч гэсэн хүчтэй нөлөө үзүүлэхүйц  ачаалалтай байдаг учраас эргэн сэргэхэд тодорхой хугацаа шаардагддаг нь батлагджээ. Энэ судалгааныхаа ажлын дүгнэлтийг баталгаажуулахын тулд эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй 950 сайн дурын хүмүүсийг хамруулан  туршилт хийсэн юм байна. Тусгай төхөөрөмжөөр оролцогчдын унтаж байх үед хариу үйлдэл үзүүлэх  тархины үйл ажиллагааг хэмжсэн юм байна. Үүгээрээ унтаж байх хугацаанд  хүний тархины үйл ажиллагаа ямар хамааралтай байгааг сонирхжээ. Туршилтын явцад эрэгтэйчүүдийн тархины нэг бөмбөлөг нь хариу үйлдэл үзүүлж, нөгөө  бөмбөлөгийн үйл ажиллагаа үе үе идэвхжиж байгааг тогтоосон байна. Харин эмэгтэйчүүдийн тархины 2 бөмбөлөг бүтэн өдрийн хугацаанд 2-лаа зэрэг  ажиллаж байжээ. Энэ нь эмэгтэйчүүд   ганцхан хоромд ч гэсэн олон үйлдлийг хийж, олон асуудлыг шийддэг чадвартай нь холбоотой юм байна. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн тархи илүү их эрч хүчийг зарцуулдаг учраас урт хугацаанд амрах шаардлагатай байдаг гэж Ихбританийн эрдэмтэд зөвлөжээ.

0 сэтгэгдэл байна.