Зөвлөгөө
22
2016.12.26. 16:04 1 611 0

Цусны даралтыг хэвийн болгох энгийн аргууд

Зүрх судасны эрхтэн системийн хэт ачааллаас шалтгаалан цусны даралт ихэсдэг. Хүмүүсийн дийлэнх нь  даралт ихсэх өвчтэй боловч даралтаа  энгийн аргаар буулгах аргачлалыг тэр бүр мэддэггүй, зарим нь хайхардаггүй байна. Зарим тохиолдолд гэртээ байх үедээ даралтаа хэмжихэд ихэдсэн байх боловч эмчид үзүүлэхэд буурах үе ч гардаг. Үүнийг "цагаан халаттай даралт ихсэх” гэж хүмүүс ихэвчлэн нэрлэдэг. Зарим хүмүүс үүнийг зүгээр л баашилж байна гэж үздэг бол энэ нь анагаах ухааны хувьд нилээд ноцтой үзэгдэлд тооцогддог байна. Энэ тохиолдолд хүний зүрх судасны эрхтэн системийн үйл ажиллагаа ноцтой доголдож, зүрхний хэм алдагдахад хүргэдэг байна. Түүнчлэн стрессээс гаралтай цусны даралт ихсэх буюу далд даралттай хүмүүс ч бий.  Өөрөөр хэлбэл, сэтгэлийн дарамтанд орсон, найз нөхөдтэйгөө, гэр бүлийнхэнтэйгээ муудалцсан үед ихсэх даралтыг далд даралт гэж нэрлэдэг байна.  Цусны даралт ихсэх өвчин  залуучуудын дунд ч нилээд идэвхжиж  байгаа учраас далд даралттай юу эсвэл "цагаан халаттай даралт” уу гэдгийг ялгаж, эмнэлгийн шинжилгээнд хамрагдахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Норвегийн  судлаач Ванпен Вонгпатанасин давсны хэрэглээгээ  багасгаж, дасгал хөдөлгөөн хийх замаар цусны даралтаа хэвийн байлгах энгийн зөвлөгөөг өгчээ. Түүнийхээр долоо хоногт гурван удаа 38 минутын хугацаатай  дасгал хөдөлгөөн хийх нь даралтыг 12 хэмээр, давсны хэрэглээг багасгаснаар 8 хэмээр бууруулах боломжтой байдаг гэнэ.
Хэвийн даралт ямар байх ёстой вэ?
20-40 насанд 120/80
40-60 насанд 135/90
Бага зэрэг ихэссэн даралт 140/90
Даралт хэвийн бус 160/110  байдаг гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байна. 120, 135, 140 гэсэн тоо нь зүрх цусыг артерийн судсанд шахах даралтыг илэрхийлдэг бол 80, 90 гэсэн тоо нь зүрхний булчин сулрах үед артерийн судсан дахь  диастолын цусны даралтыг илэрхийлдэг байна.
Даралтыг хэрхэн бууруулах вэ?
Цусны даралт ихсэх  үндсэн шалтгаан нь буруу хооллолт,   хөдөлгөөний дутагдал, цусан дахь глюкозын түвшин өссөн, хорт зуршлууд, цусан дахь тос өөх ихдэх зэрэг байдаг байна. Даралт ихсэх өвчнөөс ангижрахын хамгийн эхний алхам нь турах явдал. Малын гаралтай өөх тосны хэрэглээгээ бууруулж, хүнсний ногоогоо нэмэгдүүлэх, глутамины хүчил ихтэй тухайлбал, лууван, эрдэнэшиш, улаан лооль, улаан манжин зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх  замаар турах нь цусны даралт ихсэхээс сэргийлдэг байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь артерийн судасны хананы уян хатан байдлыг сайжруулж, цус урсах замыг дэмждэг.
Давсны хэрэглээгээ багасгах
Хүнсээрээ дамжуулан авч байгаа давсны 80 хувь нь хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн тухайлбал, хиам, лаазалсан загас, самар, бяслаг бүрдүүлдэг.  Хоолныхоо давсыг  бага зэрэг багасгаснаар  эрүүл турах нөхцөл бүрддэг байна. Энгийн 100 гр хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээ 120 мг –аас хэтрэхгүй байх ёстойг үргэлж санах хэрэгтэй
Тамхиа хаяж, кофегоо багасгах
Тамхи татдаг бол яг одооноос хорт зуршлаасаа хагацах хэрэгтэй болж дээ. Түүнээс гадна даралт ихэсдэг бол өдөрт 2-3 аяга кофе уудагаа ч болих хэрэгтэй. Кофе хэдийгээр таныг сэргээж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг боловч зүрхний хэвийн ажиллагааг дэмждэг кальцийг биеэс гадагшлуулдаг. Үүнийхээ оронд өдөрт 500 гр сүү ууж заншаарай
Калийн хэрэглээгээ  нэмэгдүүлэх
Гадил, самар, үзэмд агуулагддаг калий цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлдэг. Эрүүл хүн нэг өдөрт 2-3 ширхэг самар, 2-3 ширхэг хатаасан абрикос жимс идэхэд даралт ихсэх өвчин гэдгийг бараг мэдрэхгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэсэн ч айх зүйлгүй
Дасгал хөдөлгөөн хийх
Биеийн дасгал хөдөлгөөн хийх нь  бие эрхтний төдийгүй зүрх судасны булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлж чангалдаг. Ямарваа нэг өвчнөөс сэргийлэхийн тулд долоо хоногтоо 4-өөс доошгүй удаа богинохон хугацаанд системтэй дасгал хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй байдаг байна.
Магний хэрэглэ
Магнийтай хүнсний бүтээгдэхүүн зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Артерийн судасыг өргөсгөж, цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлдэг. Эрүүл хүн нэг өдөртөө 300 мг магний хэрэглэхэд даралт ихсэх өвчинг мэдрэхгүй. Стресстсэн үедээ өдөртөө 400мг хүртэл нэмэгдүүлж болно гэж Норвегийн судлаачид зөвлөжээ.

0 сэтгэгдэл байна.