Зөвлөгөө
22
2016.01.11. 13:25 1 302 1

Алимны хальс хавдарын эсрэг шилдэг вакцин болдог

Ихэнх хүмүүс алимыг хальсалж иддэг нь хальсанд асар их хэмжээний нян байдаг гэсэн ойлголттой холбоотой. Харин ингэж хальслах нь хамгийн ашигтай буюу хорт хавдар зэрэг аюултай өвчний эсрэг хэрэглэж болох вакциныг устгаж байгаа хэрэг гэдгийг мэргэжилтнүүд мэдээлж байна. Тухайлбал, АНУ-ын эрдэмтэд алимны өнгөт хальс нь амин дэм болон бусад ашигтай зүйлээр хамгийн баян байдгийг тогтоосон байна. Хальсанд химийн 10 гаруй нэгдэл тэр дундаа хорт хавдарын эсийг эсэргүүцэх чадалтай  нэгдэл агуулагддаг байна. Онцгой ийм нэгдлийг тритерпенойд гэж нэрлэдэг. Энэ нэгдэл нь элэгний хорт хавдар болон бүдүүн гэдэсний, хөхний хорт хавдар үсэрхийлэхээс урьдчилан сэргийлдэг байна. Нян алимны хальсанд бус дээд доод хэсэгт агуулагддаг тул тэр хэсгийг цэвэрлэн авч, угааж хэрэглэхийг АНу-ын эрдэмтэд  зөвлөж байна.

1 сэтгэгдэл байна.

zochin
2016.01.20 16:02
alim bainga idneee kkkkkkkkkkkkkkkkk