Зөвлөгөө
22
2016.01.12. 12:34 1 232 0

Гар утас жорлонгийн суултуураас ч илүү бохир

Лаборатори  болон клиник судалгаагаар эрдэмтэд ухаалаг гар утас эрэгтэй болон эмэгтэй хүйсэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоох ажиллагааг зохион байгуулжээ. Тэд энэ судалгаагаараа чухам ямар нэгдэл хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдагийг тогтоосон байна. Үүгээр гар утас, гаджетуудад жорлонгоос илүү их хэмжээний нян агуулагддаг төдийгүй нянгийн гаралтай халдварт өвчин дамжуулах гол  хэрэгслэл болдог нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл,  гар утсанд жорлонгийн суултуур, бариулаас 18 дахин их хэмжээний нян, ялгадас цуглардаг байна.  Төслийн хүрээнд 30 гаруй ухаалаг гар утсыг ашигласнаар ухаалаг гар утасны 25 хувь нь хэвийн хэмжээнээс 10 дахин их бохирдолтой байдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь  хүний бодисын солилцоо, бүдүүн нарийн гэдэс,  ходоод гэдэсний хэвийн  үйл ажиллагааг алдагдуулах хангалттай эх үүсвэр болдог байна. Энэ дүгнэлтээ гаргасны дараа эрдэмтэд бие засах үедээ гар утсаа хэрэглэхгүй байх, ойр ойрхон  нян устгагч шингэнээр гадаргууг нь цэвэрлэж байх, өөр бусдад дамжуулахгүй байх зэрэг зөвлөмжийг гаргасан байна.

0 сэтгэгдэл байна.