Санхүүгийн мэдлэг боловсрол манай улсын нийт ард иргэдэд тулгамддаг хамгийн хүндрэлтэй асуудал. Тэр дундаа залуу гэр бүлийн хувьд хүүхэдтэй болох, тусдаа гарах, гэрлэх гээд хамтын амьдралд үүсэх мөнгө, санхүүгийн бэрхшээлээс үүдэн харилцааны доголдол, үл ойлголцол үүсдэг болохыг гэр бүл судлаачид тогтоосон байна. Тиймээс бид та бүхэнд эрсдэлээс урьдчилан сэргийлж, хуримтлалтай болох зөвлөмжийг хүргэж байгаа юм.
Юуны түрүүнд бидний гаргадаг нийтлэг алдаа бол эхлээд мөнгөө үрчхээд дараа нь хуримтлуулах тухай боддогт байдаг аж. Харин гадаадад бол эхлээд мөнгөө хуримтлуулчхаад дараа нь үрнэ гэж тооцдог байна. Гэтэл монгол улсын нийгэм, эдийн засаг, хүмүүсийн амьдралын хэвшилд мөнгө хуримтлуулах зуршил гэдэг зүйл одоог хүртэл алга байгаа нь харамсалтай.
Мөнгө хуримтлуулах зуршлыг өөртөө бий болгох маш амархан. Ямар ч хүн 21 хоног л өөртөө зөв зуршлыг суулгачихвал аяндаа цаашаа өөрөө хөгжөөд явчихдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
0 сэтгэгдэл байна.