Зөвлөгөө
22
2016.01.13. 11:28 1 060 0

Турахад зориулсан бэлдмэлүүд хорт хавдар үүсгэдэг

Бодисын солилцоонд хром минералууд буюу  нүүрс ус, өөх тос, уураг оролцож байдаг. Энэ минерал нь бодибилдерууд, жин хасахыг хүсэгчдэд зориулагдсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, уурагт ихээхэн хэмжээгээр агуулагддаг. Мөн хромыг бодисын солилцоог идэвхжүүлэх, чихрийн шижингийн 2-р төрөл, инсулин эсэргүүцэгчийг өдөөх эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байна.  Хүний бие организмд хром нь  хорт хавдар өвчлөлийг үүсгэх, хавдарыг хэмжээг томсгох  сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хром нь  эд эсэд хүрч, 6 өнцөгт хром буюу хорт хавдар үүсгэгч болон хувирдаг байна. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд 3 өнцөгт хром буюу пиколинат агуулагддаг бол хромтой нэг ширхэг эмэнд 500 микрограмм минерал хром байдаг байна. Харин эмч мэргэжилтнүүд нэг өдөрт  насанд хүрсэн нэг хүн 200 микрограмм хром хэрэглэх нь эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй гэж зөвлөдөг юм. Иймээс эмч мэргэжилтнүүд жин хасахдаа ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэхийнхээ өмнө эрүүл мэндээ хамгаалах тухай дахин бодож тунгаахыг зөвлөх болсон байна.

0 сэтгэгдэл байна.