Зөвлөгөө
22
2016.01.13. 13:09 947 1

Үрчлээтэхээс сэргийлэх энгийн зөвлөгөө

Тэдний нэг болох ОХУ-ын шинжээч, нүүрний фитнессийн багш, фейсбилдинг номын зохиолч Алена Россошинская нүүрний арьсыг залуу чигээр нь хадгалж, үрчлээтэхээс сэргийлэх энгийн зөвлөгөөг хүргэжээ. Түүний  зөвлөснөөр нүүрний арьсыг хөгширүүлж, үрчлээтүүлэх хамгийн гол буруу зуршил нь уруулын хөдөлгөөн байдаг гэнэ. Тодруулбал, уруулаа ямар ч шаардлагагүйгээр жимийх нь  нүүрний арьсны булчингийн үйл ажиллагааг буруу тийш нь залж, үрчлээ үүсгэдэг гэж тэрээр үздэг байна. "Өөрөө өөртэйгөө тэмц, Уруулны дасгал хөдөлгөөн хий.  Жимс жимсгэнэ тэр дундаа өргөст хэмх уруул дээрээ тавих нь уруул орчмын арьсыг чийглүүлээд зогсохгүй, жимийх, хөшүүн байдлыг арилгахад тусалдаг” гэж "нүүрний дасгалжуулагч зөвлөжээ. Хүн унтаж амрахдаа янз бүрийн байрлалтай байдаг нь биеийн ил харагдах хэсгийн арьс үрчийхэд нөлөөлдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, хажуу талаараа хэвтдэг заншилтай бол энэ нь хүзүү, цээжний арьс үрчлээтэх гол суурь болдог байна. Мөн гараа дэрлэн унтдаг бол энэ нь мөр, гар, чихний арьс үрчлээтэхэд хүргэдэг учир дэрнийхээ өндөрийг тааруулан дээшээ эгц харсан байрлалаар унтаж сурахыг зөвлөжээ. Арьс хөгшрөх бас нэгэн шалтгаан нь хүн ихэнх цагийг доош харсан байдалтай өнгөрүүлдэгтэй холбоотой юм байна.  Өөрөөр хэлбэл, бид гар утас, компьютер хэрэглэх үедээ дандаа доош чиглэсэн байрлалтай байдаг нь арьс унжихад нөлөөлдөг. Толгой гудайснаас доод эрүү, хүзүү хөшүүн байдалд орж, улмаар тухайн хэсгийн арьсны булчин сулардаг байна. Энэ сөрөг нөлөөллийг бууруулахын тулд компьютерийн дэлгэцийг харааны түвшинд болгон өндөрсгөх  хэрэгтэй байдаг гэнэ. Энэ нь мөн телевизийн дэлгэц түүний байрлалд ч мөн хамаатай. Наснаасаа хөгшин харагдах бас нэгэн шалтгаан нь духаа үрчийлгэх, нүдээрээ дохих хөдөлгөөн байдаг гэж Анна үзэж байгаа юм. Нүүрний арьсны ийм буруу дадлыг арилгахын тулд нүүрэндээ уураг түрхэх, эсвэл шархны наалт нааж буруу дадлаасаа салж болох юм байна. "Шархны наалт наасан үед та өөрийнхөө нүүрний булчингийн хөдөлгөөнийг илүү мэдрэнэ. Ийм наалтыг хөмсөгний хоорондоо буюу цох дух орчимдоо нааж болох юм. Эсвэл өндөгний уурагийг дух, нүдний зовхины буландаа түрхэж булчингийн хөдөлгөөнийг мэдэрч, буруу дадлаасаа  салах боломжтой” гэж Фейсбилдинг номын зохиолч зөвлөжээ. 

1 сэтгэгдэл байна.

Nancy
2016.01.13 21:01
Heregtei medeelel bna bayarlalaa