Зөвлөгөө
22
2015.12.25. 23:11 277 0

Эрдэмтэд: Хиймэл гацуур мод эрүүл мэндэд хортой

Хиймэл гацуур модыг химийн хортой поливинилхлорид буюу PVC  материалаар хийдэг. Энэ материал нь салст бүрхэвчиндээ   хий агуулдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ материалд эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бас нэгэн хортой материал байдгийг тогтоожээ. "Үйлдвэрлэгчид галд тэсвэртэй байлгах үүднээс нэмэлтээр фталат, хар тугалга, цагаан тугалга болон бари нэмдэг. Мөн уян хатан байдлыг хангахын тулд хэд хэдэн химийн материал нэмдэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм” гэж хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн салбарын судлаач, профессор Брюс Лэнфиар өгүүлжээ. Гацуур модонд байх фталат нь хурдан хугацаанд арьсанд шингэж улмаар бие организмд тархан хуримтлагддаг байна. Энэ нь хүний бөөр болон элэг, нөхөн үржихүйн эрхтэн, дотоод шүүрэл, төв мэдрэлийн системд нөлөөлдөг байна.  Хуримтлагдсан химийн бодис нь хорт хавдарын өвчлөлд хүргэж болохоос гадна харшил, үргүйдэлд хүргэдэг гэж тэдгээр эрдэмтэд үзжээ. Тухайлбал фталат нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн системийг гэмтээж, тестостероны түвшинг бууруулж, үрийн шингэний чанар,  хэмжээг багасгадаг  нь судалгаагаар тогтоогдсон байна. Ер нь гацуур мод ч гэлтгүй  хуванцар эдлэлд агуулагдах фталат нь хүний эрүүл мэндэд хортой байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө худалдан авалтынхаа дараагаар цэвэр агаарт  хэдэн өдрийн туршид байлгаж, хорт бодисыг агаарт шингээж цацсны дараагаар хэрэглэх нь зүйтэй гэж уг сургуулийн эрдэмтэд зөвлөх болсон байна.

0 сэтгэгдэл байна.