Зөвлөгөө
22
2016.01.23. 13:06 1 293 1

Бага насны хүүхэд яагаад таргалдаг вэ?

Харин  энэ нь  хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тэр болгон анзаардаггүй байна. АНУ-ын эрдэмтэд хүүхдийн таргалалтыг бууруулах, тураах энгийн аргыг тогтоох судалгааг хийжээ.  Хүүхдийн жинг бууруулах, хэвийн жинг тогтоон барих арга нь ердөө тун энгийн. Өдөр тутам ууж байгаа шингэнийх нь хэмжээг тааруулахад л хангалттай гэнэ. Нью Иоркийн анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүүхэд жин нэмж, таргалах нь бие дэх шингэний дутагдлаас үүсдэг нь тогтоогджээ. Тэд энэ судалгаандаа  1200 сургуулийн  бага, дунд ангийн хэдэн сая хүүхдүүдийг хамруулсан юм байна. Бага насны хүүхдүүд цангаж байгаа мэдрэмжээ иэхэнх тохиолдолд анзаардаггүй, хэт цангасан үедээ  шингэнийг  нэг дор ихээр хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Судлаачдын зөвлөж байгаагаар бага насны хүүхдүүд насанд хүрэгчдийн нэг адил өдөр бүр 1,5-2 литр орчим шингэн тэр дундаа цэвэр ус ууж байх шаардлагатай байдаг юм байна. Цэвэр ус нь жинг тогтоон барихаас гадна бие организм дах ашигтай бодисыг хурдан хугацаанд сэргээх, хортой микроорганизм, хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг байна.

1 сэтгэгдэл байна.

misheel
2016.01.26 15:49
aan