Зөвлөгөө
22
2016.01.23. 17:51 1 068 0

Турахад саад болдог 10 шалтгаан

Орчин үед олон турах арга, тураах зориулалттай гэсэн олон төрлийн бүтээгдэхүүн шил шилээ даран гарч байгаа  боловч заримд нь үр дүнгээ өгдөг байхад заримынх нь хувьд зүгээр л хэтэвчээ хоосолсон хэрэг болоод л өнгөрдөг. Турахыг хичнээн хүсч байгаа боловч үр дүнд хүрэхгүй байгаа хүмүүс мэрийлт нь чухам яагаад үр дүнд хүрэхгүй байгааг нуцахтай бодолгүй, өөр өөр олон аргыг хэрэглэдэг. Тэгвэл турж, жингээ хасахад саад болдог дараах 10 шалтгааныг олж чадвал турахад тийм ч хэцүү биш гэдгийг та ойлгох болно.
1.    Нойр ба стресс: Сэтгэлийн зовнил, нойрмог байдал нь грелин гэх дааврыг нэмэгдүүлдэг. Нойр дутуудснаас үүсэх мэдрэлийн ядаргаанаас үүсэх энэ даавар нь  хэмжээгээ хэтрүүлэн идэх сэрэл мэдрэмжийг төрүүлэхээс гадна хамгийн анхаарууштай нь эрүүл мэнд, гол зорилгод саад болох өөх тос, калорий ихтэй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх дуршлыг сэргээдэг. Ийм хоол унд нь богинохон хугацаанд төв мэдрэлийн системийг сэргээх боловч удаан хугацаанд задрах хүнс нь нөгө өл өмнөө тавьсан зорилгодоо хүрэх цаг хугацааг хойш нь чангааж  байдаг. Депрессийн үед кортизол буюу өөхний эд эсийг сэргээх дааврыг ялгаруулж эхэлдэг.
2.    Тансаг ширээ: Тансаг ширээнд өрсөн амттат зоогийг хараад хэн бүхэнд шууд л амтархан идэх хүсэл төрдөг. Турахын тулд  ширээндээ  олон төрлийн амттан тавьж болохгүй гэсэн үг бас биш  л дээ. Ердөө л хүн өөрийнхөө хэмжээг мэддэг байх хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс нас ахиж байгаа хүн хоолныхоо хэмжээг багасгах хэрэгтэй гэдэг байсныг санах хэрэгтэй.
3.    Хүйтэн цаг агаар: Өвлийн улиралд хүний бүх эрхтэн эрч хүчээ цуглуулахын төлөө хичээнгүйлэн "ажиллаж эхэлдэг”.  Хүйтний улиралд хичнээн их энерги зарцуулна төдий чинээ хүний идэх хоолны хэмжээ нэмэгддэг байна. Дулааны улиралд ялгаруулсан энергиэ ийм замаар нөхөхийг байгалийн жам бидэнд заяасан гэж хэлж болох юм. Байгалийн үзэгдэл, эргэх 4 цагийг бид өөрчилж чадахгүй аль болох орон гэрээ дулаалж, тогтмол хэмд байлгах хэрэгтэй.
4.    Тослог багатай хоол: Тослог багатай хүнсний бүтээгдэхүүн нь мэдээж бага калорийтой. Гэхдээ бага калорийтой хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь калорийн дутагдалд оруулахаас гадна ойр ойрхон хоолох дуршилтай болгодог. Үүнийхээ оронд хэвийн тослогтой хүнсийг өдөр тутмынхаа хэрэглээ болговол та зорьсон зорилгодоо хүрнэ гэж эрдэмтэд зөвлөжээ
5.    Бамбай булчирхай: Бамбай булчирхайн үрэвсэлт өвчин таргалуулдаг. Өөрөөр хэлбэл энэ өвчний үед  гипотироез нь бие организмд шаардлагатай, ашигтай дааврын ялгаруулалтыг бууруулдаг. Энэ нөхцөлд хүн аажмаар жин нэмдэг учраас иодын хэрэглээгээ  нэмэгдүүлэх шаардлагатай болдог байна.
6.    Архи: Архи, согтууруулах ундаа калорий ихтэй гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тухайлбал, пиво, дарс, коктейль нь энгийн нүүрс усаар нэн баялаг учир турахыг хүсэгчдийн гол дайсан болдог. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөлд  ихэнхдээ хяналтаа алддаг тул хэмжээгээ хэтрүүлэн их идэх, өөх тос, калорий ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж орхидог.
7.    Органик бус хүнс: Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа бид тэр болгон сав баглаа боодол дээрх бүтээгдэхүүний гарал үүслийг хардаггүй. Амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн өөрөө ашигнтай бизнес байдаг учраас фермийн аж ахуй эрхлэгчид мал, тахиа, гахайгаа хурдан хугацаанд таргалуулж зарахын тулд янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Хямд үнэтэй даавраар тэжээгдсэн мал амьтны мах махан бүтээгдэхүүн бидний  зорилгыг үгүй хийгэд зогсохгүй аажмаар хордуулдаг  
8.    Амин дэмийн дутагдал: Бодисын солилцооны үйл явц, хурд нь бидний гадаад төрх байдалд шууд нөлөөлж байдаг. Харин амин дэмийн дутагдал тэр дундаа D, магни, төмрийн дутагдал нь бидний жинг нэмэгдүүлэх гайхалтай увидастай гэж хэлж болох юм. Эдгээр амин дэм дутагдснаар хүн амархан ядарч сульддаг, ядаргаагаа тайлахын тулд дасгал хөдөлгөөн хийх нь  удааширч, амарч хэвтэх сонирхолтой болдог. Амин дэмийн дутагдлаас үүдэлтэй таргалалттай тэмцэхэд тун хүнд.
9.    Хөдөлгөөний  дутагдал:  Спортоор хичээллэдэггүй хүнийг олоход тун бэрхшээлтэй байх л даа. Гэхдээ байнга бус, үе үе алдаг оног хийх нь  турах зорилгод маань төдийлөн тус болохгүй. Гэнэт л дасгал хөдөлгөөн хийж эхлэхэд хүнээс асар их хэмжээний энерги ялгардаг учраас  алдсан энергиэ нөхөхийн тулд хоолны хэмжээгээ хэтрүүлж орхидог. Харин биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тасралтгүй байнга хийх нь бодисын солилцоог идэвхжүүлээд зогсохгүй, эрүүлжин чийрэгжихэд тустай  
10.    Хийжүүлсэн ус, ундаа: Ганцхан сав хийжүүлсэн ус, ундаа  онцын өөрлөлт авчрахгүй гэж бодож байгаа бол та энэ эндүүрлээсээ хагацах хэрэгтэй болох нь дээ. Калорий 0 гэж бичсэн хийжүүлсэн ундаа бол зөвхөн таныг төөрөгдөлд оруулж, бараагаа худалдаалах гэсэн нэг арга гэж ойлгох хэрэгтэй. Хүний биед хурдан нэвчин шингэх, хортой нүүрс ус хүний биеэс  тийм ч амархан гадагшилдаггүй. Түүнээс гадна энэ төрлийн ундаа, усанд ихээхэн хэмжээний чихэр агуулагддаг тул цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд хүргэхийн тулд таны бие организм тодорхой хугацаанд  өндөр ачаалалтай ажиллах хэрэгтэй болдог.
Эдгээр хүнсний бүтээгдэхүүн, амьдралын дадал зуршлаасаа салж чадвал турах амархан гэдгийг та тун удахгүй мэдрэх болно.  Зорилгодоо хүрэхийг хичээж байгаа таньд амжилт хүсье

0 сэтгэгдэл байна.