Зөвлөгөө
22
2016.01.29. 18:43 409 0

Парацетамол охидод халтай

Энэ төрлийн эм нь охидыг үргүйдүүлэх эрсдэлд хүргэдэг гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. Энэ дүгнэлтийг гаргахын тулд эрдэмтэд лабораторийн хулгана дээр туршилт хийсэн  юм байна.  Гөлчгий тээж байгаа хулганад парацетамол эмийг тарьж, төрсөн эм гөлчгийний өндгөвчний хэмжээ нилээд бага байгааг тогтоожээ. Мэрэгч амьтан болон хүний нөхөн үржихүйн систем нь олонй зүйлээрээ нийтлэг боловч хүний нөхөн үржихүйн эрхтний хөгжил хулганыхаас илүү удаан явагддаг байна.  Энэ судалгааны ажлын дараагаар өвчин намдаах парацетамол эмийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай  жирэмсэн эхчүүд заасан тунгаас аль болох бага хэрэглэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөх болсон байна. Энэ эмийг жирэмсний бүх үед өвчин намдаах сөрөг нөлөөлөл хамгийн багатай  эм хэмээн эмч нар үздэг юм. 

0 сэтгэгдэл байна.