Зөвлөгөө
22
2015.12.26. 23:32 11 896 0

Бөдөнгийн өндөг хэрэглэх 7 шалтгаан

Дархлааг тэнцвэржүүлэн, хоол хүнс болон хүрээлэн буй орчноор дамжин биед шингэх химийн хорт бодисуудыг устгах чадалтай бөдөн шувууны өндөгийг түүхийгээр нь хүртэл хэрэглэж болдог. Тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд бөдөн шувууны өндөг нэн хэрэгцээтэй амин дэм болж өгдөг байна. Японы сургуулийн сурагчид өглөөний цайндаа заавал 2 ширхэг өндөг хэрэглэдэг.
Оюун ухааны чадамжийг сайжруулахаас гадна  биеийн хөгжилд түлхэц үзүүлдэг учраас тус улс хуулиндаа хүртэл тусгаж, сургуулийн  өглөөний цайны хөтөлбөртөө тусгаж өгсөн байдаг гэнэ. Нас биед хүрсэн хүний эрүүл мэндэд бөдөн шувууны өндөг нь ой санамжийг сайжруулж, хөдөлмөрлөх чадамжийг дээшлүүлэн шүд цоорох, үс унахаас сэргийлэх замаар  үр өгөөжөө өгдөг. Биологийн нэмэлт бүтээгдэхүүн болох энэ шувууны өндөг нь амин дэмээр баялаг. А, В1, В2, Д амин дэмээр баялаг учраас яс үе мөчний өвнөөс сэргийлдэг байна. Бөдөн шувууны жижигхээн хэмжээтэй нэг ширхэг өндөгт  тахианы өндөгнийхөөс 5 дахин их фосфор, калий, төмөр агуулагддагаас гадна кобальт, никотиний хүчил, аминохүчил байдаг. Эдгээр амин дэмүүд нь оюун ухааны чадамжийг сайжруулаад зогсохгүй арьсны өнгийг засч, цусан дахь холестериний хэмжээг бууруулан, нөхөн үржихүйн эд эрхтэний хэвийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. Энэ шувууны өндөг нь бактерийн эсрэг, дархлааг дэмжих бодис агуулдаг. Хэрвээ та ойр ойрохон ханиад томуу тусч хатгаа авчих гээд байдаг бол өдөрт нэг ширхэг өндөгийг хоолны цэсэндээ нэмээд үзээрэй. Цус багадах, толгойн хүчтэй өвдөлт, харшил, багтрaа, суулгалт зэрэг өвчний үед эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох энэ бүтээгдэхүүн нь цусны даралтыг хэвийн болгож, хоол боловсруулалтыг  сайжруулдаг байна. Тахианы өндөг хэтрүүлэн хэрэглэснээс  үүдэн зарим хэт мэдрэг хүмүүс харшил авчих гээд байдаг бол бөдөн шувууны өндөгийг хэрэглэхэд ямар нэгэн харшил өгдөггүйгээрээ онцлогтой. Харин ч эсрэгээрээ харшилын хамгийн найдвартай эмчилгээний бүтээгдэхүүн болдог. Химийн болон цацрагийн хортой нөхцөлд ажилладаг, агаар хөрсний бохирдол ихтэй газарт оршин суудаг бол өдөрт 2 ширхэг өндөгийг түүхийгээр нь болон болгож хэрэглэх нь биеэсээ бүхий л химийн хорыг ялгаруулж гадагшуулах боломжтой байдаг байна. 

0 сэтгэгдэл байна.