Зөвлөгөө
22
2016.02.3. 17:53 1 050 0

Бодисын солилцоогоо идэвхжүүлэх энгийн аргууд

Бодисын солилцоогоо Формула-1-ийн болидын адил хурдтай идэвхжүүлэхэд дараах энгийн аргууд таньд тусална
Бодисын солилцоо нь тос өөхийг шатааж, булчинг чангаруулдаг үйлчилгээ үзүүлдэг. Бодисын солилцоог идэвхжүүлэхэд бидний бие организм, гормон хийгээд сэтгэл санааны байдал ч даган өөрчлөгддөг. Бодисын солилцоо хурдсах тусам хүн илүү эрч хүчтэй байх боловч амархан ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг байна. Энэ үйлдлийг идэвхжүүлэх хамгийн тохиромжтой арга нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдрал болдог. Бодисын солилцоог идэвхжүүлэх хүнсний бүтээгдэхүүн тухайлбал, кофейн агуулсан бүтээгдэхүүн нь хурдан үйлчилгээ үзүүлдэг боловч үйлчилсэн шигээ хурдан арилдаг байна. Ингээд  бодисын солилцоог идэвхжүүлэх энгийн аргуудаас сонирхуулъя:
1.    Хооллохынхоо өмнө ус уух: АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 3 сарын хугацаанд хооллохынхоо өмнө  2 аяга ус уусан хүмүүс 7 хүртэл килограммын жин хаясан нь тогтоогджээ. Энэ нь хоол идэхийнхээ өмнө ус уудаггүй, жингээ хаях хоолны  тусгай дэглэм барьсан хүмүүсийнхээс 2 килограммаар илүү байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь бодисын солилцоог идэвхжүүлэхээс гадна бүтэн өдрийн тушид эрч хүчээ хадгалахад тусалдаг байна. Ямар ч тохиолдолд хзн бие организм дах шингэний тэнцвэрт байдлаа хадгалах нь юу юунаас илүү чухал. Ингэхээр өдөрт уух усныхаа хэмжээг өөрийн жингийн тэн хагаст 1 унци буюу 28 грамм шингэн байхаар тооцох хэрэгтэй. Жишээлбэл, таны биеийн жин 70 килограмм гэж үзвэл та өдөрт 980 миллилитр ус уух хэрэгтэй  гэсэн үг.
2.    Хором бүрийг ашиглаж хөдлө: Ажлын байрандаа дасгал хөдөлгөөн хийх нь таны хамтрагчдад дараатай байж мэдэх л юм. Гэхдээ аль болох  хөдөлж байх нь таны эрүүл мэндэд тун тустай. Сандлаа сольж, хөлөө савлах зэрэг хүнд анзаарагдамгүй хөдөлгөөн хийж болно шүү дээ. Ийм энгийн хөдөлгөөнүүд нь өдөрт 350 калорийг шатаах боломжтой байдагийг битгий мартаарай. Шатаар явган өгсч, уруудах зэргээр биеийн хөдөлгөөн хийх бяцхан боломж бүгдийг битгий алдаарай
3.    Кофе уух: Кофейн нь төв мэдрэлийн системийг тайвшруулж, бодисын солилцооны үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гэхдээ цэвэр кофе хэрэглэх нь илүү чухал гэдгийг санах хэрэгтэй. Бидний өдөр тутамд хэрэглэдэг ууталсан кофе нь зөвхөн амт үнэр, чихэр агуулсан  байдаг учир ийм үйлчилгээ  үзүүлдэггүй. Зарим хүнсний судлаачид биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийн өмнө болон дараа нь аяга кофе уухыг зөвлөдөг. Энэ нь ядаргааг тайлж,  дасгал хөдөлгөөний цагийг сунгах боломжийг нээхээс гадна  илүү их калорий шатаахад тусалдаг. 2-рт булчингийн эдэд  агуулагддаг гликогений түвшинг нэмэгдүүлж, бие организм сэргэхэд  тусалдаг байна. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Өдөрт 1-2 аяга кофе уухад л хангалттай.
4.    Ногоон цай уух: Хэрвээ таньд эмч мэргэжилтнүүд кофе уухыг хориглосон бол та ногоон цайг сонгож болох юм. Хүний биед ашигтай олон тооны бодис агуулсан, антиоксидант катехинын эх сурвалж болдог ногоон цай нь  бодисын солилцоог идэвхжүүлдэг. Чихэргүй ногоон цай нь өдөрт 100 калорийг шатаадаг. Гэхдээ   заавал шинэхэн буцалгасан ногоон цай л үр дүнгээ өгдөг. Хүйтэн, чихэртэй ногоон цай нь таны хүссэн үр дүнд хүргэхгүй, эсрэг үйлчилгээтэй байдаг.
5.    Тараг: Сүүний хүчлээр баялаг тараг нь зөвхөн эмэгтэйчүүдэд жингээ хаяхад нь тусалдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн нэгэн судалгааны ажлын дараагаар тараг хэрэглэсэн эмэгтэйчүүд эрчүүдээс хэд дахин их хэмжээний жин хаясан нь батлагджээ. Тараг зэрэг сүүний хүчил агуулсан бүтээгдэхүүнд тос задлах линолевийн хүчил агуулагддаг. Гэхдээ ямар нэгэн химийн нэмэлт найрлагагүй тараг сонгох нь тун чухал.
6.    Инээ: Инээх нь амьдралыг уртасгахаас гадна жингээ хаяхад тусалдаг гэдэгт та итгэх үү? Инээх үед хүний эрч энерги 10-20 хувь хүртэл нэмэгддэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Ингэхээр 10-15 минут инээхэд 40 калорий хасагддаг гэсэн үг болно. Ажлын ачаалал ихтэй, урт сунжирсан жагсаалт харж нүдээ ядрааж байгаа бол түр зуурын завсарлага авч, инээд хөө бэлэглэх зураг, видео бичлэгийг үзэх нь таны эрүүл мэндэд тустай үйлдлийн нэг болно
7.    Хурц амттай хоол бэлдэх: Хурц амттай гэхээр давсаа нэм гэж ойлгож болохгүй шүү. Хоол амтлах хурц амтлагч кайенийн чинжүү зэргийг хэрэглэж болно. Бүх төрлийн хурц амтлагчид капсаицин гэх гайхалтай нөлөө үзүүлэх бодис агуулагддаг. Энэ бодис нь хоолны дараагаар шууд 90 калорий шатаадаг байна. Гэхдээ  таны ходоод асуудалтай бол хурц амтлагчтай болгоомжтой хандах хэрэгтэй болно. Нэг хоолны саванд цайны хагас халбага чинжүү л хангалттай.
8.    Зууш: Саяхан хооллосон хирнээ таны ходоод гэдэс хоол нэхэж амттай зүйл эрээд байна уу? Хооллох дур хөдөлсөн л бол хойшлуулах хэрэггүй, хөнгөн зууш хэрэглэ. Энэ нь  оройн хоол болохоос өмнө таны ходоод гэдэсний шүүс хэт их ялгарахаас сэргийлэхээс гадна бодисын солилцооны үйл ажиллагааг тасалдуулахгүй.
9.    Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн: Хүнсний ногооны салатандаа майонез болон  бусад химийн найрлага хийлгүйгээр зөвхөн амин дэмийг нь авах нь эрүүл мэндээ хамгаалж байгаа нэг үйлдэл болно. Ийм ногооны салатандаа загас болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүн нэмбэл омега 3 тосны хүчил болоод бусад шаардлагатай уурагийг хэрэгцээгээ нэгэн  зэрэг хангана гэсэн үг. Улаан загас болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн бүхий салатыг 6 долоо хоногийн хугацаанд тасралтгүй хэрэглэхэд булчингийн эд эс чангарахаас гадна тос өөхний эд эсийг багасгадаг болохыг эрдэмтэд туршилтаар баталжээ. Энэ нь загасны тосонд агуулагддаг бодистой шууд холбоотой юм байна.
10.     Зогсч утсаар ярь: энгийн хирнээ гайхалтай үр дүнд хүргэх  нэгэн үйлдэл байдаг ньт босоо байдалд утсаараа ярих гэнэ. АНУ-ын эрдэмтдийн баталснаар 70 кг жинтэй хүн суугаа байдлаар цагт 72 калорий шатаадаг бол босоо байдлаас цагт 129 калорий шатаадаг байна. Хэрвээ утсаар ярьж байх үедээ өрөөндөө холхиж хөдөлвөл энэ үзүүлэлт 143-д хүрдэг байна. Босоо байдалд хүний булчин чангарч, нэг үгээр хэлэхэд албадан хөдөлмөр хийдэг учир бодисын солилцоо идэвхжиж калорий шатдаг.
11.     Органик хүнс сонго: Хоол хүнсээ  цуглуулахдаа органик мөн эсэхийг нь байнга шалгаж бай. Органик гаралтай мах, хүнсний  ногоо, гурил, жимс жимсгэнэ танд илүүдэл жингээ хасахад тань туслах учиртай. Хиймэл   болон янз бүрийн бордоо агуулсан хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг үйлчлэлтэй бодис агуулдаг учир бодисын солилцоог удаашруулаад зогсохгүй жин нэмэх гол шалтгаан болдог.
12.    Тайван хоолло: Хэдхэн   хоромын дотор аягаа хоосолж орхидог бол энэ дуршлаасаа салахыг хичээх хэрэгтэй болох нь. Хүний бие организмд холецистокинин гэх  даавар тархинд хоолны хэмжээ болсон тухай мэдээлэл дохиог өгөхөд 20 минут шаарддаг болохыг эрдэмтэд баталжээ. Таны тархи хоолны хэмжээ болсон гэх мэдээллийг хүлээж авахаас өмнө та аягаа хоосолж орхивол өлсгөлөн мэдрэмж намждаггүй. Иймээс аль болох удаан тайван хооллож, сайтар зажилах хэрэгтэй.
13.     Хооллохын өмнө утсаа салга: бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон гар утас, зөөврийн компьютер, планшет зэрэг холбоо харилцааны төхөөрөмжийн дэлгэцийн гэрэл нь өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлж, глюкозийн бодисын солилцоонд нөлөөлж байдаг гэж эрдэмтэд үздэг.  Үүнийг эцсийн байдлаар хараахан тогтоогоогүй байгаа ч хоолны үеэр утасны дуудлагад хариулах зэрэг нь анхаарлыг сарниулж, хоолны хэмжээгээ хянахад саад болдог нь   ойлгомжтой. Ингэхээр хооллох үедээ Фейсбүүкийн шинэ постуудад анхаарлаа хандуулахаасаа өмнө хоолныхоо амтыг мэдрээрэй

0 сэтгэгдэл байна.