Зөвлөгөө
22
2016.02.17. 13:45 733 0

Нас ахих тусам давсны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй

Физиологичдын үзэж байгаагаар бие организм  давсаа шингээж чаддаггүй учраас яс ургах, үеийн шингэний дутагдалд орж эхэлдэг гэнэ. "Натри болон усны түвшинг зохицуулж чадахаа болих нь хүний насжилттай холбоотой.  Хүн насжих тусмаа цангах мэдрэмжээ аажмаар алддаг учир бие организмаас шингэн, электролитийг ялгаруулж чадахаа больдог. Энэ өөрчлөлтийн улмаас натри гадагшлахгүй удааширч, төв мэдрэлийн систем болон биеийн бусад эрхтэнг өвчлүүлж эхэлдэг” гэж шинжлэх ухааны сэтгүүлд өгүүлжээ. Эрдэмтэд бөөрний булчирхайнаас ялгардаг альдостерон, стеройд дааврыг судалж, дээрх дүгнэлтээ гаргасан юм байна. Альдостерон нь бие дэх шингэн, цусан дахь натри, кали, кальци зэрэг амин дэм электролитийн хэмжээг зохицуулж байдаг. Нас ахихад альдостероны хэмжээ буурч, хүрээлэн буй орчны өөрчлөлтөнд хүн илүү мэдрэг болж эхэлдэг байна. Энэ судалгааны ажлыг хийсэн эрдэмтэд хүн нас ахих тусмаа шингэний хэрэглээгээ нэмэгдүүлж, давсны хэрэглээгээ бууруулан элдэв өвчлөлөөс өөрийгөө сэргийлэхийг зөвлөж эхэлсэн байна.

0 сэтгэгдэл байна.