Зөвлөгөө
22
2016.02.26. 14:24 714 0

Хөхний хорт хавдараас лууван сэргийлдэг гэнэ

Европын судлаачдын үзэж байгаагаар өдөр бүрийн хоол хүнсэндээ лууван хэрэглэхэд эмэгтэйчүүд хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл 60 хувиар буурдаг гэнэ. Үүнээс гадна бета каротин пигмент агуулсан бууцай, улаан чинжүү, манго зэрэг хүнсний бүтээгдэхүүн энэ төрлийн өвчний эрсдлийг бууруулдаг  гэдгийг мэдээлжээ. Бета каротин нь  тод өнгийн ургамалд агуулагддаг, байгалийн гаралтай химийн бүтэц юм байна. Олон жилийн хугацаанд хийсэн судалгаагаараа эрдэмтэд  бета каротин нь зүрх судасны болон хорт хавдарөөс сэргийлж, бие эрхтнийг бохирдолоос сэргийлдэг болохыг тогтоосон юм. Судалгаандаа  эрдэмтэд хөхний хорт хавдартай 1500, ийм өвчлөлгүй 1500 эмэгтэйг хамруулж, цусан дахь бета каротиний түвшин болон С амин дэмийн хэмжилтийг хийжээ.  Үр дүнд бета каротинтой хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэсэн эмэгтэйчүүдийн эстрогений тэнцвэр алдагдснаас үүсэх хөхний хорт хавдарын эрсдэл 40-60 хувь бага гарсан  байна.

0 сэтгэгдэл байна.