Зөвлөгөө
22
2016.03.7. 17:28 804 0

Байнга сүү хэрэглэх нь хорт хавдарт хүргэж мэднэ

Гэвч Швейцарийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд байнга сүү хэрэглэх нь хорт хавдараар өвчлөх эрсдэлд хүргэдэг болох нь тогтоогджээ. Энэ судалгаандаа эрдэмтэд өдөр тутмын хүнсний хэрэглээндээ сүү хэрэглэдэг охид эмэгтэйчүүдийг сайн дураар оролцохыг урьсан юм байна. "Эмэгтэйчүүд өдөр тутам хагас литр сүү хэрэглэх нь  өвчлөлд өртөмтгий болгож, үхлийн эрсдлийг 300 хувиар нэмэгдүүлдэг” гэж Швейцарийн эрдэмтэд судалгааныхаа дүгнэлтэнд өгүүлжээ. Энэ нь  сүү  хүний бие организмд гэдэс дүүргэх зэрэг таагүй сөрөг нөлөө үзүүлж, чихрийн шижин, хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэгтэй холбоотой юм байна. Гэхдээ  аливаа хүнсний бүтээгдэхүүн эерэг сөрөг үйлчлэлтэй байдаг учраас сүүг  хүнсний хэрэглээнээс бүр мөсөн хасалгүй,  тараг, бяслагтай хамт хэрэглэх нь сүүний уураган дахь ферментийн сөрөг үйлчлэлийг бууруулдаг гэж тэдгээр эрдэмтэд дүгнэжээ.

0 сэтгэгдэл байна.