Зөвлөгөө
22
2016.03.15. 15:37 652 0

Усан үзэм хараа муудахаас сэргийлдэг

Усан үзэм нь харааны эд эрхтэнд сайнаар нөлөөлж, хараа муудахаас сэргийлдэг гэсэн нэгэн шинэ дүгнэлтийг АНУ-ын Майамигийн их сургуулийн эрдэмтэд хийжээ. Энэ сургуулийн эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар усан үзэмд агуулагдах антиоксидант нь чөлөөт радикалууд хэмээн нэрлэгддэг нүдэнд орсон хортой молекул исэлдэхээс сэргийлдэг байна. Нүд, харах эрхтний нэг хэсэг болох торлог гь өөртөө фоторецептор агуулж байдаг. Энэ нь гэрлийн эсрэг үйлчлэл үзүүлдэг боловч энэ торлог гэмтэснээр хүний харах эрхтний үйл ажиллагаа суларч, хараа муудахад хүргэдэг байна. Усан үзэмд агуулагдах антиоксидант нь торлог бусад молекулын исэлдэлтэнд өртөхөөс сэргийлдэг  нь тогтоогдсноор энэ дүгнэлтээ гаргажээ. Тэд судалгаандаа 2 бүлэг хулганыг ашигласан юм байна. Нэг хэсгийг нь энгийн хоол хүнс, нөгөө  хэсгийг  нь усан үзмийн нухаштай  нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр хоолложээ. Хүнээр тооцвол  нэг өдөрт гурван ширхэг усан үзэмтэй тэнцэх хэмжээний нэмэлт тэжээлээр хооллосон хулганы нүдний торлогийн эрүүл мэнд нилээд сайжирсан болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, энэ бүлгийн хулганын  нүдний торлогийн зузаан нь хэвийн хэмжээнд очиж, фоторецепторын хэмжээ нэмэгдсэн байна. Харин нөгөө бүлгийн хулганын торлог нимгэрч, фоторецепторын хэмжээ 40 хувиар багассан нь тогтоогджээ. Энэ судалгааны үр дүнд эрдэмтэд өдөр тутам усан үзэм хэрэглэх нь нүдний эрүүл мэндийг хамгаалах тун энгийн хирнээ нилээд үр дүнтэй арга гэдгийг тэдгээр эрдэмтэд тогтоосон байна. Үүнээс өмнө Глазгогийн их сургуулийн эрдэмтэд усан үзмийн нухаш нь зүрх судасны өвчлөл, хорт хавдар болон Альцгеймерийн өвчний шинж тэмдэгийг дарангуйлж, эрсдлийг бууруулдаг гэсэн дүгнэлтийг танилцуулж байсан юм.

0 сэтгэгдэл байна.