Зөвлөгөө
22
2016.03.18. 16:38 789 0

Унтлагын өрөөнд гар утсаа цэнэглэх эрүүл мэндэд хортой

Бидний ихэнх нь гар утас, планшет зэрэг ухаалаг төхөөрөмжөө орой үдэш унтлагынхаа өрөөнд цэнэглэдэг. Гэвч  энэ нь эрүүл  мэндээ хөнөөж байгаа хэрэг болдог гэж Гранадын их сургуулийн эрдэмтэд анхааруулж байна. Гар утас, ухаалаг төхөөрөмжийг унтлагын өрөөндөө унтаж амарч байхдаа цэнэглэж үлдээхэд  хүний дааврын систем гэмтдэг гэнэ. Испанийн эрдэмтэд цэнэглэгдэж байгаа гар утаснаас гарах цэнхэр өнгө харанхуйд хүний бие организмд ямар нөлөө үзүүлдэгийг тогтоох судалгаа явуулжээ. Чухамхуу энэ өнгө гэрэл нь шөнийн тайван амралтыг үгүй хийж,  дааврын тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Эрдэмтдийн мэдээлж байгаагаар хангалттай нойр авах үйл ажиллагааг зохицуулагч Мелатонин гэх  даавар  харанхуйд ялгардаг, харин цэнхэр өнгө асаснаар мелатонины ялгаралт муудаж,  таргалах хүчин зүйлийг нэмэгдүүлдэг байна. "Унтлагынхаа өрөөнд гар утас, планшетээ цэнэглэх явцад хүний бодисын солилцоо сулардаг учир аль болох унтаж амрах үеэрээ эдгээр ухаалаг төхөөрөмжүүдээ өөрөөсөө хол байлгах нь эрүүл мэндэд тустай" гэж Испанийн мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

0 сэтгэгдэл байна.