Зөвлөгөө
22
2016.03.19. 17:38 815 0

Машин унаагаар ажилдаа явах нь таргалах бас нэгэн үндэс болдог

Үүнтэй холбогдуулан эрдэмтэд таргалалтын үндсийг олж тогтоох олон төрлийн  судалгааг явуулж байгаа юм. Саяхан Лондонгийн эрдэмтэд нэгэн сонирхолтой дүгнэлтийг хийсэн нь  ажилдаа хувийн машин унаагаар явдаг иргэд олон нийтийн тээврээр зорчдог хүмүүсээс илүү тарган байдагийг тогтоожээ. Лондон хотын судлаачид нилээд өргөн танадалт судалгаа явуулж, 40-69 насны 150,000 эрэгтэй, эмэгтэй оршин суугчдыг  судалгаандаа хамруулсан юм байна. Өөрийн хийж байгаа үйлдэл бүртээ  хувийн машинаа ашигладаг хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад харьцангуй жин ихтэй, таргалалтын түвшин өндөртэй болох нь тэдний судалгаагаар батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, хувийн машинтай эрхэмүүд нийтийн тээвэр, дугуйгаар ажил албаа залгуулдаг хүмүүсээс илүү тарган байдаг гэнэ. "Дугуй унадаг хүмүүс ажилдаа хувийн машинаар явдаг хүмүүсээс дунджаар 5 кг бага жинтэй байдаг нь тогтоогдсон. Түүний дараагаар ажилдаа явган явдаг хүмүүсийн жин машинд дурлагчдаас 2,5 кг-аар бага жинтэй байдаг бол нийтийн тээврийн  хэрэгслэлээр зорчдог хүмүүс машинтай иргэдээс 1,5 кг-аар бага жинтэй байх жишээтэй байна. Өөрөөр хэлбэл, дугуй унах, явган алхах зэрэг нь биеийн дасгал хөдөлгөөний түвшинг ахиулж, дархлаа нь сайжран жингээ барихад нь тусалдаг  болохыг бид  энэ судалгаагаараа баталлаа”  хэмээн эрдэмтдийн бүлгээс мэдээлжээ. Автобусны зогсоол,  төмөр замын  зогсоол хүрэхийн тулд явган явах нь илүү жингээ  хасахад туслаад зогсохгүй бодисын солилцоог эрчимжүүлж, гадаад өнгө үзэмжиндээ анхаарах бас нэгэн үндэслэл болдог гэж тэдгээр судлаачид үзсэн байна.

0 сэтгэгдэл байна.