Зөвлөгөө
22
2016.03.22. 15:19 1 056 0

Арьсанд халгаатай хүнсний бүтээгдэхүүн

Хэзээ нэгэн цагт та сүүг хэтрүүлэн хэрэглэх нь арьсны өнгөнд сөргөөр нөлөөлдөг гэдгийг сонсч байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хүн  насжихын хирээр ферментын ялгаруулалт муудаж, сүүнд агуулагдах сахар нь лактоз болон хувирдагтай энэ нь холбоотой юм. Зөвхөн сүү ч бус олон төрлийн  хүнсний бүтээгдэхүүн хүний арьсны өнгө  алдагдахад хүргэдэг байна. Энэ нь арьсанд агуулагдах pH  хүчил болон өөрчлөгддөгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ нь бидний юу идэж хэрэглэж байгаагаас шууд шалтгаалдаг. Хүний бие организм уургийн дутагдалд орж,  улмаар энэ нь аминохүчлийн дутагдалд хүрдэг. Ингэснээр бодисын солилцоо удааширч, фермент дааврын тэнцвэрт байдал алдагддаг байна. Үүнээс шалтгаалж арьс өнгөө алдан, хуурайших, батгаших үзэгдэл тохиолддог. Арьсны хачиг эсвэл батга гарч эхлэх нь гэдэсний булчирхайд амьдарч байдаг нян хэт их үржиснээс шалтгаалдаг гэж арьс судлаач эмч нар өгүүлдэг юм. Энэ нянг идэвхжүүлж байдаг хүнсний бүтээгдэхүүн нь голдуу энгийн сахар, буюу лактоз, глюкозорр баялаг бүтээгдэхүүн байдаг. Үүнээс гадна кофе, цай ч бас арьсны өнгөнд нөлөөлөл үзүүлдэг. Та өдөрт хичнээн кофе, цай уусан ч гэсэн арьс тань өнгөө алдаж, батга гарч байгаа бол та өдөрт уух усныхаа хэмжээг багадуулсны нэг дохио илэрхийлэл болдог. Кофе, цай нь хэдийгээр шингэн төрхтэй боловч биеэс шингэнийг гадагшлуулах бодис агуулагддаг. Тэгэхээр арьсны өнгөнд сөрөг нөлөөлтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг авч үзвэл:
1.    Түргэн хоол: Чипс, шарсан төмс зэрэг  хүнсний бүтээгдэхүүн нь цусан дахь чихрийн түвшинг нэмэгдүүлдэг. Энэ нь арьсны тослог дааврыг түлхүү ялгаруулж,  батга гарах, арьс хурдан хөгширөхөд нөлөөлдөг
2.    Далайн гаралтай бүтээгдэхүүн: Арьсанд хамгийн халтай хүнсний бүтээгдэхүүн нь далайн гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг. Хавч, сам хорхой зэрэг нь их хэмжээний иод агуулдагаас шалтгаалан батгашдаг байна.  Гэхдээ  далайн гаралтай бүх бүтээгдэхүүн сөрөг нөлөөлтэй гэж үзэх нь өрөөсгөл. Ийм бүтээгдэхүүнийг  хүнсэндээ хэрэглэхийнхээ өмнө ашигтай тосны хүчил агуулсан  эсэхийг нь нягталж үзэх хрэгтэй. Тухайлбал улаан загас зэрэг нь арьсны гадаад өнгө үзэмжийг сайжруулдаг гэдгийг мартаж болохгүй
3.    Маргарин тос: Бүх масло тос адилхан хүний биед ашигтай гэж үзэх үзэл нь бас л өрөөсгөл. Эрдэс судлалын АНУ-ын коллежийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар маргарины газартай тос нь хүний арьсны гоо сайханд сөрөг нөлөөл үзүүлдэг нь батлагджээ. Маргарин тос нь өөрөө шууд боловсордоггүй, дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулах хүчин зүйл болдог байна.
4.    Архи, дарс: Архи, согтууруулах  бүх төрлийн ундаа нь бие организмээс  шингэнийг асар хурдтай гадагшлуулдаг. Шингэнээ алдсан нөхцөлд арьс хуурайшихаас гадна цагаасаа эрт үрчлээ суух, хацар улайх зэрэг сөрөг нөлөөг үүсгэдэг байна.
5.    Махан бүтээгдэхүүн: Дэлхийн хэмжээнд олон улс орнууд амьтны болон малын гаралтай махны худалдаанаас олох ашгаа өсгөхийн тулд  химийн бордоог өргөнөөр ашигладаг. Богинохон хугацаанд жинг нь нэмэгдүүлэхийн тулд дааврын бэлдмэл стеройд, антибиотекоор тэжээдэг. Энэ нь мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн хиам, зайдас зэрэг бидний өдөр тутмын хүнсний гол хэрэглээний чанарт сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, махаар дамжуулан бид  мал, амьтны хэрэглэсэн химийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэн хүртэж байгаа гэсэн үг. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь бидний арьсны эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөхөөс гадна хоол боловсруулах бусад эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг байна.

0 сэтгэгдэл байна.