Зөвлөгөө
22
2016.03.25. 15:56 776 0

Өдрийн цагаар удаан унтах нь эрүүл мэндэд хортой

Өдрийн цагаар унтаж амрах дадал зуршил нь эрүүл мэндэд хөнөөл учруулдаг гэж Японы Токио хотын эрдэмтэд үзжээ.Токио хотын их сургуулийн эрдэмтэд өдөрт 40-өөс дээш минут унтаж амардаг хүн зүрх судасны өвчлөлд өртөх магадлал нь нэн өндөр байдаг гэж судалгаагаараа тогтоожээ. Идэвхитэй хөдөлгөөнт цагаараа удаан хугацаанд амрах нь бодисын солилцооны үйл явц сулрах  гол үндэс болдог байна. Бодисын солилцоо суларснаар холестериний түвшин нэмэгдэж, бэлхүүс орчимд өөхлөг эд цугларч, цусан дах чихрийн хэмжээ  ихэсдэг байна. Эдгээр хүчин зүйл нь зүрх судасны өвчлөлд хүргэдэг гэж эрдэмтэд  үзжээ. "Өдөр унтаж амрах үзэгдэл дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж байна. Энэ шалтгаанаар өдрийн зүүд нойр хийгээд бодисын солилцооны үйл явцын харилцан хамаарлыг тогтоох судалгааг хийлээ. Манай дэлхийн хэмжээнд бодисын солилцооны хэм алдагдснаас үүдэх өвчлөлийн үзүүлэлт өсөн нэмэгдэж байгаа учраас  шинэ эмчилгээ, эм гарган авахад энэ судалгаа  нилээд үр дүнтэй. Өдрийн амралтын хамгийн тохиромжтой хугацааг 40 минут байна гэсэн дүгнэлтийг бид энэ судалгаагаараа гаргалаа” хэмээн судалгааг удирдан явуулсан эрдэмтэн Тамада Томохиде өгүүлжээ. Тэдний хийсэн судалгаагаар өдөр 90 минут унтаж амрахад бодисын солилцооны хэм алдагдах эрсдлийг 50 хувиар нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна.

0 сэтгэгдэл байна.