Дуулиан 2020
22
2016.01.11. 16:44 682 5

“Дуулиан 2020” тэмцээний хотын аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо

Анх 2006 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  улсын хэмжээнд зохион байгуулагдаж эхэлсэн энэ тэмцээн 10 дах жилдээ 4 үе шаттай зохион байгуулагдаж байгаа юм. Охид, хөвгүүд, залуучуудын дунд 8 насны ангилалаар зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээний 3 шатыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэй "Их Талын Дуулиан” ТББ, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Биеийн Тамир Спортын  Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтарч байгаа энэ тэмцээний Алтан түншээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХасБанк, Ард Санхүүгийн Нэгдэл ажилладаг юм. Анхан шатны тэмцээнүүдэд нийслэл хотын 30,000 гаруй хүүхэд багачууд оролцсон бол тэмцээний 2 дах шат болох дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 3000 өсвөрийн хөлбөмбөгчид ур чадвараа сорин өрсөлдөж, оны өмнөхөн аваргуудаа тодруулсан юм. Өмнөх жилийн оролцоо, зохион байгуулалт, амжилтаас нь хамаарч дүүрэг тус бүрээс оролцогч сургуулиудын нас тус бүрт оролцох эрх болгосон. Үүгээр Баянзүх дүүрэг тэргүүлж, нас болгоны ангилалд 6 баг оролцох эрхээ авчээ. Харин Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргүүд тус бүр 5 эрх, Сүхбаатар дүүрэг 4, Налайх, Багануур, Багахангай дүүргүүд тус бүр 1 эрх авсан байна. 10 дах удаагийн "Дуулиан 2020” тэмцээнд оролцож байгаа охидын багийн тоо, оролцогчдын идэвх нилээд нэмэгдснийг сугалаа тохируулах ёслолын ажиллагааны үеэр тэмцээнийг санаачлагч, Их Талын Дуулиан ТББ-ын гүйцэтгэх захирал Д. Тэрбаатар онцолж байсан юм. Энэ удаагийн тэмцээний 3 дах шатанд хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд нийт 28 баг, 13 хүртэлх насны ангилалд 30 баг, 15 хүртэлх насны ангилалд нийт 31 баг, 17 хүртэлх насны ангилалд 29 баг, Охидын 11 хүртэлх насны ангилалд 9 баг, 13 хүртэлх насны охидын багт 12 баг, 15 хүртэлх насны охидын 17 баг, охидын 17 хүртэлх насны ангилалд 19 баг оролцох эрхтэй болсон байна. Нийт 176 багийн 2000 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид 2016 оны 3-р сарын 6-ний өдрийг хүртэл хотын аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Тэмцээн аваргуудын лигийн дүрмээр  зохион байгуулагдах юм байна. Эндээс  нас тус бүртээ тэргүүлсэн 2 баг дараачийн шат буюу Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах  улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
“Дуулиан 2020” тэмцээний хотын аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо
 
 
 
“Дуулиан 2020” тэмцээний хотын аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо
 
“Дуулиан 2020” тэмцээний хотын аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо
 
“Дуулиан 2020” тэмцээний хотын аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо
 
“Дуулиан 2020” тэмцээний хотын аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо
 
“Дуулиан 2020” тэмцээний хотын аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо
 
“Дуулиан 2020” тэмцээний хотын аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо
 

5 сэтгэгдэл байна.

хөл бөмбөг дэмжигч
2016.01.12 18:05
олон хүүхэд ордог юм байна амжилт хүсье
sport fan
2016.01.12 18:06
face ruugee oroh uu
Өөнөө
2016.01.13 19:45
багш унтаад байна уу даа хахах
зчоин
2016.01.13 19:46
Сугалаа гарсан гэхийн 17 насны оноолт хэзээ тавихын
baagii
2016.01.13 19:46
manaih ungursun jil 75d taviulsan ene jil yah l boldoo