Дуулиан 2020
22
2016.01.14. 17:15 2 359 3

Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа

Өнөөдөр Ард Санхүүгийн Нэгдлийн байранд болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд 52-р сургуулийн захирал Б. Балган, "Их Талын Дуулиан” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д. Тэрбаатар, "Их Талын Дуулиан” ТББ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, Монголын хэвлэлийн анхдагч компанийн нэг болох Номын Хишиг хэвлэлийн компанийн захирал Ө. Ашхүү нар оролцлоо. Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Р. Амаржаргал, Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Б. Буман-Учрал нарын сурч төгссөн 52-р сургуульд үе үеийн алдартай хөлбөмбөгчид төрөн гарсан байдаг юм. Номын Хишиг компанийн захирал Ө. Ашхүү ч өөрөө энэ сургуулийг сурч төгссөн юм байна.
Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа Ө. Ашхүү: Хувь хүмүүс хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, оролцогчдыг дэмжих сонирхол их байдаг. "Дуулиан 2020” тэмцээнийг эхэлсэн цагаас 52-р сургуулийн багаа дэмжихийг хүсч ирсэн. Өнөөдөр энэ хүсэл маань биелж байгаад баяртай байна. Монголын хөлбөмбөгийн спорт улам хөгжиж шинэ түвшинд гараасай, хүүхдүүд энэ спортоор дамжуулан багаараа ажиллаж, амьдрах дадлыг аваасай гэж би хүсдэг. "Дуулиан 2020” тэмцээний бүх оролцогчиддоо амжилт хүсье. Зөвхөн спортын талбартаа бус харилцаа, эрүүл мэнддээ анхаарч, амжилт гарган Монголын төлөө гэсэн сэтгэлтэй иргэн болоорой гэж хүсэх байна.
Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа 52-р сургуулийн захирал Б. Балган: Манай сургууль "Дуулиан 2020” тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. 10 дах удаагийн тэмцээнд л гэхэд манай сургуулийн 3 баг дүүргээсээ медаль хүртээд байгаа. Хүүхдийг зөв төлөвшүүлэх, тэдний ирээдүйд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа "Их Талын Дуулиан” ТББ болон энэ тэмцээнийг ивээн тэтгэж ажиллаж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад тэр дундаа "Номын Хишиг” компанидаа талархаж байгаагаа илэрхийлье. Манай сургууль энэ жил хөлбөмбөгийн ногоон талбайтай болохыг зорин ажиллаж байгаа. Энэ талбай маань ашиглалтанд орсноор спортын энэ төрлөөр сонирхон хичээллэх хүүхдүүдийн тоо улам нэмэгдэх, хүүхдүүдийн маань амжилт дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.
Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа Их Талын Дуулиан ТТБ-ын Гүйцэтгэх захирал Д. Тэрбаатар: Монгол улсын Ерөнхийлөгч багийн спортыг дэмжих, хөгжүүлэх тухай зарлиг гаргасан. Энэ зарлигийг хэрэгжүүлэх үүднээс нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компаниудтай хамтран багийн спортыг хүүхэд багачуудын дунд хөгжүүлэх үүднээс Их Талын Дуулиан ТББ Дуулиан 2020 тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын хүрээнд өнөөдөр Номын Хишиг компани 52-р сургуулийн багийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болж байна. 52-р сургууль хөлбөмбөгийн угшилтай сургууль. Хуучин Ажилчны районы хөлбөмбөгчид хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож явсан, олон тооны чадварлаг хөлбөмбөгчдийг бид нэрлэж болно. Эндээс ирээдүйд олон хөлбөмбөгчид төрөн гарах магадлал өндөр. Энэ ч утгаараа үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Энэ жил "Дуулиан 2020” тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар болж байгаагаараа онцлог болж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор 4 үе шаттай зохион байгуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн оролцогч сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчид аймаг, бүстээ шалгарч улсын аварга шалгаруулах шатанд оролцох юм. 10 дах удаагийн тэмцээнээ бид "Нийгмийн хариуцлага нөлөөллийн жил” болгосон. Хүүхдүүд зөвхөн спортоор өөр хоорондоо өрсөлдөх бус нийгэмдээ хэрэгтэй зүйл хийгээсэй, харилцан хөгжөөсэй гэсэн үүнднээс 7 сарын аяныг зохион байгуулсан. Хүүхдүүд байгаль орчноо хайрлан хамгаалах хүрээнд мод тарьж, өөрсдөө сургалт зохион байгуулж, бусддаа үлгэр дууриал болох, багшлах боломжийг энэ удаагийн "Дуулиан 2020” тэмцээн олгож байна.
Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа Хэвлэлийн компанийн анхдагчдын нэг Номын Хишиг компанийн хамт олноос шинэхэн хувцас хэрэглэлээ хүлээн авсан 52-р сургуулийн бяцхан хөлбөмбөгчид хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байгаа бол 13 хүртэлх насны 1-р баг нь дүүргээс алтан медаль хүртэж, дараачийн шатанд өрсөлдөхөөр болоод байна.
Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа
 
Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа
 
Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа
 
Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа
 
Номын хишиг компани 52-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг баярлууллаа

3 сэтгэгдэл байна.

Тоглогч
2016.01.14 21:45
52-р сургуулийн 13 хүртэлх насны 1-р баг дүүрэгтэй алтан медал авж түрүүлсэн юм.
zochin
2016.01.15 12:02
52 сургуулиас Оондгоо хочит Отгонсүрэн,Буман-Учрал гээд олон сайхан тоглогч төрсөн,Даваасамбуу багш олон шавь төрүүлсэн
52 suriin toglogch
2016.01.16 18:42
uneheer ih bayrlalaa