Дуулиан 2020
22
2016.01.15. 18:58 448 0

“Дуулианы Эзэд” хотын аваргын төлөөх тэмцлээ эхлүүлнэ.

Энэ удаагийн шатанд 176 багийн тамирчид өрсөлдөх юм. 11, 13 хүртэлх насны хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаатай холбогдуулан энэ долоо хоногт энэ насны тоглолтууд явагдахгүй юм байна. Энэ удаагийн "Дуулиан 2020” тэмцээний 3 дах шатны тоглолтуудыг  нэгдсэн нэг газарт хийхээр зохион байгуулагчид шийдвэрлэснээр маргааш болох 27 тоглолт Оюуны Ундраа цогцолбор сургууль, 58-р сургууль, 92-р сургууль, Амгалан цогцолбор сургууль,  Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 353-р цэргийн ангид болох  юм байна. 3 дах шатны тэмцээний салхийг Баянгол дүүргийн Оюуны Ундраа цогцолбор сургууль дээр болох Хас Банк ивээн тэтгэгчтэй талбайн эзэн Оюуны Ундраа сургуулийн хөвгүүдийн 15 насны баг Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн багтай хийх тоглолтоор  хагална. Нийт "Дуулианы Эзэддээ”  3 дах шатандаа амжилттай оролцож, Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авахыг хүсэн ерөөе

0 сэтгэгдэл байна.