Дуулиан 2020
22
2016.01.16. 12:18 1 188 0

“Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ

2005 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ тэмцээний 3 дах шатанд нийслэл хотын 176 багийн 2000 гаруй тамирчид оролцож, 4 дэх шатанд буюу улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм. Тэмцээний 3 дах шатанд хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд нийт 28 баг, 13 хүртэлх насны ангилалд 30 баг, 15 хүртэлх насны ангилалд нийт 31 баг, 17 хүртэлх насны ангилалд 29 баг, Охидын 11 хүртэлх насны ангилалд 9 баг, 13 хүртэлх насны охидын 12 баг, 15 хүртэлх насны охидын 17 баг, охидын 17 хүртэлх насны ангилалд 19 баг оролцох эрхтэй болсон. 2016 оны 3-р сарын 6-ний өдрийг хүртэл хотын аваргын төлөө өрсөлдөх эхний тоглолтуудыг өнөөдөр нийслэл хотын 5 цэгт  эхлүүллээ.  Баянгол дүүргийн Оюуны Ундраа цогцолбор сургууль дээр хөвгүүдийн 15, 17 насны 3 тоглолт боллоо. Энэ тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан хөвгүүдийн 15 хүртэлх насны Хас Банк ивээн тэтгэгчтэй Оюуны Ундраа сургуулийн баг талбайдаа Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн багийг хүлээн авч тоглох оноолт гарсан боловч  зочин баг тоглолтондоо ирээгүй. Ингэснээр талбайн эзэн баг техникийн хожил буюу 5 бөмбөгөөр хожсон байна.
 “Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ
Харин хөвгүүдийн 17 насны ангилалын G  хэсэгт оноолт таарсан Оюуны Ундраа сургуулийн баг, Сонгино Хайрхан дүүргийн 9-р сургуулийн багийн хоорондын тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Золбоо, Сумъяадорж, цагчин шүүгч Шинэцэцэг нарын шүүн явуулсан энэ тоглолт 8:7-гийн харьцаатай 9-р сургуулийн хожлоор өндөрлөсөн юм. Тоглолтын эхний гоолыг 9 дугаартай Болорсүх эхний нэг минутанд оруулсан бол 7 дах минутанд 17 дугаартай Алтансүх, 10   дах минутанд 11 дугаартай Шинэзуун, 17 дах минутанд Болорсүх нар эсрэг багийн хаалганд бөмбөг оруулжээ. Эхний  хагаст талбайн эзэн багаас 8 дах минутанд 15 дугаартай Амарбилэг, 16 дах минутанд 6 дугаартай Чин-Эрдэнэ, 18 дах минутанд 10 дугаартай Дөлгөөн нар тус тус гоол оруулснаар тоглолтын харьцаа 3:4-ийн харьцаатай завсарласан юм. Тоглолтын 2 дах  хэсэгт 9-р сургуулийн 8 дугаартай Шинэбаатар, Алтансүх, Болорсүх, Эрболд нар  эсрэг багийн хаалганд бөмбөг оруулсан. Энэ тоглолтын 2 дах хэсгийн сүүлчийн 6 минутанд Оюуны Ундраа багийн довтолгоо эрчимжиж 4 гоол оруулснаас 3 гоолыг 5 дугаартай Бямбадорж, 6 дугаартай Чин-Эрдэнэ нэг гоол оруулж, тооны харьцааг 8:7 болгон өөрчилсөн юм.
Цэдэнцоож дасгалжуулагчтай, Эрболд ахлагчтай 9-р сургуулийн баг дүүргийн аварга шалгаруулах шатны тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бол Оюуны Ундраа сургуулийн баг хүрэл медаль хүртжээ.
“Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ Оюуны Ундраа сургуулийн багийн ахлагч А. Чин-Эрдэнэ: "Дуулиан” тэмцээнд 5 дах жилдээ оролцож байна. Манай сургуулийн Дуулианы эзэд дүүргээсээ дандаа алт авдаг боловч энэ жил хүрэл медаль авсан. Өнөөдрийн тоглолтын хувьд багийн бэлтгэл сул байлаа. Зарим нь бэлтгэлдээ ирээгүйгээс нэг онооны зөрүүтэй хожигдлоо. Дараа, дараачийн тоглолтуудад илүү мэрийх шаардлагатай болж байна. Ер нь хотын аварга шалгаруулах тэмцээний оролцогчдын чадвар нилээд өндөр, дүүрэг дүүргээсээ шалгарсан багууд оролцдог болохоор тоглолт болгонд хариуцлагатай байх хэрэгтэй болдог. Персинг, дамжуулалт хийж байж л сүүлийн хэдэн минутанд гоол оруулж чадлаа. Энэ жил миний хувьд  "Дуулиан 2020” тэмцээнд оролцож байгаа сүүлийн жил болохоор медаль авч, амжилтаа ахиулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Өнгөрсөн жилийн тэмцээнээр манай баг 65-р сургуульд пеналтаар хожигдож, хотын аваргын медалийн шатанд оролцож чадаагүй.  "Дуулиан” тэмцээнд оролцож байгаа бүх найзууд, өрсөлдөгч багийнхандаа амжилт хүсье.
“Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ Өнөөдөр мөн хөвгүүдийн 15 насны ангилалын Е хэсэгт оноол таарсан Хас Банк ивээн тэтгэгчтэй 40-р сургууль, Ард Даатгал ивээн тэтгэгчтэй 106-р сургуулийн багийн тоглолт  Оюуны Ундраа цогцолбор сургуулийн спорт танхимд боллоо.  10 дах удаагийн "Дуулиан 2020” тэмцээний 3 дах шат хариу тоглолт хийхгүйгээрээ онцлог болж байгаа.  Тоглолтуудын тооны харьцааг тун удахгүй эргэн мэдээлэх болно.
“Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ
 
“Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ
 
“Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ
 
“Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ
 
“Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ
 
“Дуулиан 2020” тэмцээний III шат эхэллээ
 
 

0 сэтгэгдэл байна.